Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/265 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн ажлын жагсаалтыг хоёрдугаар, техник тоног төхөөрөмж худалдан авах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталлаа.
Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгов.
Мөн нэгдүгээр хавсралтаар батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хоёрдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, гуравдугаар хавсралтын 1 дүгээр заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Агаарын чанарын албанд, 2 дугаар заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-т тус тус даалгалаа.
Хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.

Нэгдүгээр хавсралт
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД САНХҮҮЖИХ
БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
/сая төг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих |
1 | "Хүнс хангамж төв" НӨҮГ-ын конторын барилгын засварын ажил, агуулахын барилга, /Сонгинохайрхан дүүрэг/ | 2015-2015 | 357,5 | 357,5 |
2 | Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугамын ажил | 2015-2016 | 884,3 | 600,0 |
3 | Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо/ | 2015-2015 | 2925,0 | 2925,0 |
4 | Нийтийн тээврийн оношлогооны төвийн барилгын засвар | 2015-2015 | 100,0 | 100,0 |
5 | Ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт /2ш/ | 2015-2015 | 800,0 | 800,0 |
6 | Хотын төвийн зүүн хойд хэсэгт 2*16 МВА чадал бүхий 35/6 кВ-ын дэд станц, 6-10 кВ-ын кабель шугамын ажил | 2015-2015 | 6594,4 | 6594,4 |
7 | Зүүн Сэлбийн Ф500мм-ийн коллектор, бохир усны шугамыг шинээр барих | 2015-2015 | 835,6 | 835,6 |
ДҮН | 12496,8 | 12212,5 |
Хоёрдугаар хавсралт
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД
САНХҮҮЖИХ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН
АЖЛЫН ЖАГСААЛТ
САНХҮҮЖИХ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН
АЖЛЫН ЖАГСААЛТ
/сая төг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих |
1 | Нийтийн тээврийн угсраа автобусны эргэлтийн талбай засварлах | 2015-2015 | 1500,0 | 1500,0 |
2 | Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт | 2015-2016 | 25100,0 | 9216,4 |
3 | Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын авто зам | 2015-2016 | 6441,5 | 2000,0 |
4 | Улиастай-Гачууртын чиглэлийн 11,0 км авто замын засвар /Баянзүрх дүүрэг/ | 2015-2015 | 6900,0 | 6900,0 |
5 | Монел орчмын 0,8 км авто зам /Баянзүрх дүүрэг/ | 2015-2015 | 457,0 | 457,0 |
ДҮН | 40398,5 | 20073,4 |
Гуравдугаар хавсралт
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД САНХҮҮЖИХ
ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ АЖЛЫН
ЖАГСААЛТ
ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ АЖЛЫН
ЖАГСААЛТ
/сая төг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих |
1 | Агаарын бохирдлын хэмжилтийн суурин харуулын тоосонцор хэмжих багаж | 2015-2015 | 404,0 | 404,0 |
2 | Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн цэвэрлэгээний бага оврын автомашин | 2015-2015 | 55,0 | 55,0 |
ДҮН | 459,0 | 459,0 |