logo
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгана

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгана

2015/04/17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/258 дугаар захирамж гаргав. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ын дагуу Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслийг хүлээн авч, дүгнэлт гаргах эрх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.

Улаанбаатар хотын ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслүүдийг хүлээн авч дүгнэлт гаргах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн зохион байгуулж гүйцэтгэл үр дүнг НИТХ-ын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш