“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-с Баянгол дүүргийнхээ нутаг дэвсгэрт орших ерөнхий боловсролын сургуулийн 3-с 5-р ангийн сурагчдад хог хаягдлын мэдлэг олгох, хор уршгийг таниулах мөн тэднийг багаас нь зөв дадал зуршилд сургах зорилгоор Хог хаягдлын мэдлэг олгох хичээлийг дөрөвдүгээр сарын 6-аас 13-ны хооронд амжилттай заасан байна.
Тус сургалтанд нийт Баянгол дүүргийн 17-н сургуулийн 24 ангийн 700 сурагчид хамрагдсан бөгөөд хог хаягдлын талаар сурагчдад мэдээлэл хийж, хүрээлэн буй орчиндоо зөв боловсон, соёлтой амьдрах, хог хаягдлын хор хөнөөл, гялгар уут, хуванцар сав зэрэг хог хаягдлууд нь газрын хөрсөнд хэдэн зуун жилийн турш бүрэн задралгүй оршдог бөгөөд байгаль орчинд ямар их хор хөнөөлтэй талаар сурагчдад мэдлэг олгохоос гадна хог хаягдлыг дахин ашиглах ямар ямар боломжууд байдаг мөн хог хаягдлыг ил задгай бус хогийн саванд хаяж байх нь эргээд бидэнд ямар ашиг тустай вэ гэдгийг сурагчдад таниулсан тэдний сонирхлыг татсан үр дүнтэй хичээл болсон нь тэдний оролцоо, идэвхээс харагдаж байлаа. Дашрамд дуулгахад тус хичээл нь зөвхөн сурагчдад төдийгүй багш нарт ихээхэн таалагдсан талаар саналаа тэд илэрхийлж байсан юм.