logo
Улаанбаатарт 16 хэм дулаан

Улаанбаатарт 16 хэм дулаан

2015/04/20

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад зүүн зүгийн нутгаар салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 хэм, говийн бүс нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 22-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 21, 22-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш