logo
Hotels&Restaurants guide MONGOLIA-2015 номонд бизнес эрхлэгчид мэдээллээ оруулна уу

Hotels&Restaurants guide MONGOLIA-2015 номонд бизнес эрхлэгчид мэдээллээ оруулна уу

2015/04/20
Монгол улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийнхэн олон талт ажлыг зохион сэдэж санаачлан, хэрэгжүүлсээр байна. Тухайлбал дэлхийн томоохон хэмжээний үзэсгэлэнгүүд болох Берлиний ITB, Лондон хотноо жил бүр зохион байгуулагддаг WTM, Япон улсад зохион байгуулагддаг JATA зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож заншжээ. Манай улсад ч олон орныг хамруулсан үзэсгэлэн яармагуудад бусад орны төлөөлөгчид ирж оролцдог.

Монгол орны үзэсгэлэнт газрууд, аялал жуулчлалын таатай бүсүүдийн судалгаа, тэдгээрийг нэгтгэсэн мэдээлэлтэй ном, гарын авлага олон. Гэтэл жуулчдад нэн түрүүнд шаардлагатай манай улсад үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, рестораны гарын авлага одоогоор алга. Аялал жуулчлал ихээр хөгжсөн дэлхийн бусад орнуудын туршлага дээр үндэслэн Hotels&Restaurants guide Mongolia-2015 номыг Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, Elegance сэтгүүлийн редакци хамтран эмхэтгэж, хэвлүүлэхэд цөөн хоног үлджээ.

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх ресторан, зочид буудлын мэдээллийг ийнхүү анх удаа нэгтгэн, жуулчдын гарын авлага болгож буйд салбарын бизнес эрхлэгчид талархалтай хандаж байна.Hotels&Restaurants guide Mongolia-2015 ном нь хэвлэл, дизайны хувьд дэлхийн бусад оронд хэрэглэгддэг гарын авлагатай эн зэрэгцэхээр юм. Англи, монгол хэлээр хэвлэгдэх жуулчдын нэгдсэн хөтөч номонд эрхэм бизнес эрхлэгч та бүхэн зочид буудал, ресторан, кемпийн мэдээллээ байршуулахыг хүсвэл 99997752, 88097557 утсанд хандана уу.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш