logo
УИХ-ын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэд даргыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэд даргыг хүлээн авч уулзав

2015/04/21

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.04.20/ Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдоржийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Авлигатай тэмцэх газар сүүлийн үед иргэдийг шууд барьж хорих тохиолдлууд их гарч байна. Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65, 67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцаах аргыг хэрэглэхгүйгээр ихэнх тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйл ангийг хэрэглэж байна.

Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65, 67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцаах хууль эрхзүйн орчин байгааг сануулав.

Мөн Тахарын албаны тухай хууль шинээр батлагдсан бөгөөд хэргийн бодит байдлыг илрүүлэхэд саад болж буй тохиолдолд гэрч хохирогчийг хамгаалах, байцаагдаж буй этгээд бусдад нөлөөлөхөөс сэргийлэх, оргон зайлсан тохиолдолд тухайн этгээдийг эрэн сурвалжлах үндсэн чиг үүргийг хариуцан ажиллаж байна. Иймээс Авлигатай тэмцэх газар цаашид шинээр батлагдсан хууль эрхзүйн орчныг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, бусдыг шууд барьж хорьдог бурангуй аргаас татгалзаж, бусад хуулийн шинэ боломжуудыг хэрэглэхийг анхааруулсан тухай УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш