logo
Улаанбаатарт 17 хэм дулаан

Улаанбаатарт 17 хэм дулаан

2015/04/21

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын сав газраар 9-14 хэм, говийн бүс нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 22-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 22-нд зүүн зүгийн нутгаар, 25-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш