Засгийн газрын хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан бусад хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, Нийгмийн даатгалын сангийн болон Хүний хөгжил сангийн ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусган дахин хэлэлцэхээр боллоо.
Мөн хуралдаанаар Монголбанкнаас боловсруулсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас тодорхой саналуудыг Улсын Их Хуралд уламжлахаар болов.
Засгийн газрын хувьд Төв банкны бодлогын зээлийн хүүг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа бичил зээлийн баталгаатай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлэх, орон сууцны моргейжийн зээлийн хүүг инфляцитай уялдуулж уян хатан байлгах нь зүйтэй хэмээн үзэж эдгээр саналыг Улсын Их Хуралд уламжлахаар болжээ.
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.
Анхаарлын төвд
“ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ
Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Хөтөлбөрийн хүрээнд авто замын зураг төсөл боловсруулах 41 ажлын 13.3 тэрбум төгрөгийн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг салбарын яам сонгон шууд гэрээ байгуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу Хөгжлийн банк тухайн аж ахуйн нэгжүүдийн бичиг баримтын болон газар дээрх үнэлгээг дуусгаж гэрээний хэлцэл хийж эхэлжээ.
Мөн хатуу хучилттай замын 27 ажлын 713.3 тэрбум төгрөгийн төсөл байгаа бөгөөд гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг эхнээс нь сонгон шалгаруулж байгаа бол инженерийн шугам сүлжээний 62 төслийг 409 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Буянт Ухаа хороолол төсөл I” төслийн барилгын угсралтын ажил төлөвлөсний дагуу хэрэгжиж байгаа мэдээлэлтэй байна. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн боловсруулсан бага, дунд орлоготой иргэдэд бага хүүтэй зээл олгох тухай журам батлагдах үед иргэдэд зээл олгох тухай яригдах юм байна. Үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд 24 төслийн барилгын материалын үйлдвэрийг 150 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолжээ.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг БНХАУ-ын Хөгжлийн банкнаас шууд зээл авч санхүүжүүлэх, Кувейтийн хөрөнгө оруулалтын газартай хамтран ажиллах талаар ярилцаж байна.
Хөтөлбөрийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх үүднээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг эрчимжүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Сангийн яамны шууд харъяалалд тодорхой хугацаанд байх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзэж тогтоол гаргахаар болов.
Мөн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгалаа.