logo
Дархан-Сэлэнгийн бүсийн эрчим хүчний хангамж доголджээ

Дархан-Сэлэнгийн бүсийн эрчим хүчний хангамж доголджээ

2011/09/29
2011 оны 9 дүгээр сарын 27-28-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт байгалийн онц аюултай үзэгдэл болж, их хэмжээний хохирол учирсан байна.
    Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үүссэн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Асуудлыг ирэх баасан гарагт болох ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.
    Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт их хэмжээний бороо, цас холилдон орж, шуурга шуурсны улмаас цахилгаан дамжуулагч утас тасарч, тулгуур шон хугарсан байна. Үүнээс болж Сэлэнгэ аймгийн Орхон, Хөтөл сум, Хар төмөрлөгийн үйлдвэр, Дарханы үйлдвэрийн район, Ерөө, Бугант, Толгойт, Баянгол, Хустай, “Болд төмөр ерөө гол” дэд станцын хэрэглэгчид эрчим хүчний хязгаарлалтад оржээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш