logo
Төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдлийн талаар хэлэлцлээ

Төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдлийн талаар хэлэлцлээ

2015/04/22
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлд  Германы “GIZ Nexus” төсөлтэй хамтран ажиллаж байна. “Nexus” төсөл нь төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь  шийдэхийг зорьж байгаа юм. Тиймээс хамтын ажиллагааныхаа хүрээнд Улаанбаатар хотод инженер хангамжийн чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн холбоод, банк санхүүгийн байгууллагад ажилладаг 60 гаруй төлөөлөгчдийг  оролцуулсан үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид төвлөрсөн бус цэвэр бохир усны талаархи бодлого шийдвэр, ашиглаж буй техник технологи, туршлага, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж,  нэгдсэн зөвлөмж гаргав.
 
Зөвлөмжид инженер хангамжийн чиглэлээр ажилладаг төр засгийн болон хот, орон нутгийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, цэвэрлэх байгууламжаас гарах бохир усыг хэрхэн ашиглах, хаяхыг шийдвэрлэх, бохир усыг татан зайлуулах вакум технологийг туршин нэвтрүүлэх, шинэлэг, инновацийн шинжтэй техник, технологийг нэвтрүүлэх ажлыг дэмжих чиглэлээр тендерийн үйл ажиллагааг боловсронгуй болгох санал гаргасан. Мөн гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн асуудлыг онцгойлон авч үзэх цаг болсныг дурьдаад  төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдэл үгүйлэгдэж байгаад анхаарах хэрэгтэйг зөвлөлөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш