Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Шинээр санаачлан, хэрэгжүүлсэн ажлыг батламжлах тухай” А/326 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх үндсэн зорилгын хүрээнд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газар нь батлагдсан байршлуудад нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах шинэ санаачилга гарган, амжилттай зохион байгуулсныг батламжиллаа.
Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах шинэ санаачилга гарган, хэрэгжилтийг зохион байгуулж ажилласан нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий, Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар, Газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Жадамба, Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, иргэн М.Буяндэлгэр нарт “Газар өмчлөлийг цахим хэлбэрээр зохион байгуулах шинэ санаачилга гарган, амжилттай зохион байгуулсан тухай” батламж олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2003 -2012 онд нийт 91551 иргэнд 4761,6 га газар өмчлүүлсэн бол цахим системээр 2014-2015 онд 24764 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгосон байна. Богино хугацаанд шударга зарчмаар газар өмчлүүлэх ажлыг нийт 52 байршилд олгох бөгөөд дараагийн байршлуудын бэлтгэл ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.