Нийслэлийн Засаг даргын “Ажил эрчимжүүлэх тухай” А/328 дугаар захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулахаар боллоо. Тус удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт яаралтай зохион байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх үүргийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн өөрийн байгууллагаас гарч байгаа хог хаягдлыг зориулалтын хогны уутанд хийж, хуваарийн дагуу хог тээврийн машинд ачуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүрэг, хорооны Засаг дарга, нийслэлийн, дүүргийн харьяа газар, агентлагуудын дарга нарт үүрэг болголоо. Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох үйл ажиллагаатай холбоотойгоор Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: “УЛААНБААТАР ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АЖЛЫН УДИРДАМЖ”-ыг хавсралт хэсгээс татаж үзнэ үү.