Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/332 дугаар захирамж гарлаа. Тус захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа. 2015 онд 5 төрлийн ажлыг 2,8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ. Захирамжаар батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД
САНХҮҮЖИХ УХААЛАГ ХОТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
САНХҮҮЖИХ УХААЛАГ ХОТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
/ сая төг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих |
1 | Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн Мастер төлөвлөгөө | 2015 | 1800,0 | 1800,0 |
2 | Нийслэлийн Дата төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулж нэвтрүүлэх | 2015 | 200,0 | 200,0 |
3 | Төрийн үйлчилгээг цахимжуулах /BackOffice-ийн системүүдийг төгөлдөржүүлэх, хороодоос үзүүлж буй нийгмийн халамж, цагдаа, хөдөлмөрийн хэлтэс зэрэг төгсгөлийн цэгээс үзүүлэх үйлчилгээг цахимжуулна/ | 2015 | 200,0 | 200,0 |
4 | Төрийн нээлттэй өгөгдлийг нийслэлд үүсгэх /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн сангийн өгөгдлийг судлан боломжит өгөгдлүүдийг иргэд аж ахуйн нэгжид нээлттэй болгох /OpenData/ | 2015 | 150,0 | 150,0 |
5 | Нийслэлийн хэмжээнд суурилуулсан теле хяналтын нэгдсэн систем /Одоогийн байгаа камерын системүүдийг нэгтгэсэн шинээр дугаар илрүүлэх, царай таних 4к боломж бүхий систем/ | 2015 | 450,0 | 450,0 |
ДҮН | 2800,0 | 2800,0 |