Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихтэй байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 хэм, Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 25-нд баруун зүгийн нутгийн, 26-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 27-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.