Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Үүний дараагаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
“Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр мөн “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ”-г танилцуулахаар өргөн барилаа гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан хэллээ.
УИХ зөвхөн Тавантолгойн биш бусад хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмсэн шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Монголчууд том төслээ хөдөлгөх цаг болсон. Монголчууд том төслөө ил тод ярьж, шийдэж чаддаггийг харуулах жишиг болоосой гэж хүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Тавантолгой тойрсон хэлэлцээ, гэрээний төслүүд “муухай хэрүүл, амны зугаа битгий болоосой” гэж хэлж байсан. Ерөнхийлөгчийн энэ үгийг Засгийн газар, УИХ-ын гишүүд тал талдаа болгоож ажиллана гэж найдаж байна гэлээ.
Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.