Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихтэй байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Төв, Дорнодын зүүн хэсгээр 14-19 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 21-23 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны дөрөвдүгээр сарын 25-наас дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 25-нд баруун зүгийн нутгийн хойд, 26-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи хугацааны эхээр ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн нутгаар сэрүүснэ.