Хүний зохиомол аргаар гарган авсан хиймэл арьс руу гарбуугаар буудаж байна. Монголчууд 13-р зууны үеийн байлдан дагууллын үед нум сумнаас хамгаалж төмөр дуулганыхаа дотуур торго өмсдөг байсантай адил аалзны тор нягтшил сайтай, уян хатан байдаг учир бууны сум нэвтэрдэггүй байдлаар зохиомлоор гарган авч болох юм байна. Голландын эрдэмтэн, уран бүтээлч Жалила Эссади аалзны торыг хүний биеийн арьсны эд эстэй холин сум нэвтрүүлдэгггүй уян хатан, маш бөх бат нийлэг материал гарган авсан байна.
Тэрбээр, “Би 2001 онд нэгэн эрдэмтэн доктор Ранди Лювисын генийн зөөврийн аргаар гаргаж авсан ямааны тухай нийтлэл уншсан юм. Дараа нь би яагаад хүний арьсаар сум нэвтэрдэггүй хантааз хийж болохгүй гэж бодсон юм” гэж ярилаа.
Эсийн биологчид тусгай лабораторид хүний эсийг Петрийн аяганд үржүүлэн аалзны торыг хүний биеийн арьсны эд эстэй хольж бат бөх тэсвэртэй байдлыг нь нэмэгдүүлсэн торго шиг зөөлөн эд гарган авч байна. Анхандаа урлагийн санаа байсан хэдий ч яваандаа шинжлэх ухааны хосгүй нээлт болж хувирсан байна. Лабораторийн аргаар гарган авсан туршилтын зөөлөн эд 22 ширхэг сумыг хамгаалан бууны сумны хүчийг сааруулсны дараа цоорсон байна. Шинэ бүтээл жирийн сум нэвтэрдэггүй хантаазыг бодвол сумнаас хамгаалж чадвар нь 3 дахин илүүгээс гадна хөнгөн гэж төслийн эрдэмтэн Абдоэлвахиб Эл Галбзури ярьсан байна. Сум нэвтэрдэггүй хантааз 33 давхар тусгай холимог материалаар хийгддэг. Тэрбээр, “Бидний гаргаж авсан торго ердөө л 4 давхар. Хэрвээ бид жирийн хантааз шиг 33 давхар торгоор хантааз хийх юм бол сумыг хамгаалж чадна. Бидний гаргаж авсан арьс шиг зөөлөн эдийг аьсыг нөхөн сэргээх, ясны эд эсийг төлжүүлэх, шөрмөс, зөөлөн эд зэрэг анагаах ухаанд ашиглаж болно” гэлээ.
Shuum.mn