logo
Найз охиноо хөнөөсөн Амандаг шүүх хурал ирэх долоо хоногт болно

Найз охиноо хөнөөсөн Амандаг шүүх хурал ирэх долоо хоногт болно

2011/09/29
Өрөөнийхөө охиныг хөнөөсөн гэж буруутгагдаад байгаа Амандагийн давж заалдах шатны шүүх хурал ирэх долоо хоногт болно. Италийн Перужиа их сургуульд  сурч байсан Америк оюутан Аманда Нокс хамт амьдарч байсан өрөөнийхөө Их Британиас ирсэн охины амийг хөнөөсөн хэргээр буруутгаад байгаа юм. 2007 онд Их Британиас ирсэн оюутан Мередит Керчер гэртээ хоолой нь хэрчигдсэн хагас нүцгэн байдалтай олдсон байна. Үүний дараа Аманда болон түүний найз залуу Рафаэлэ Соллесито нарыг  Мередиттэй секс тоглоом тоглож байгаад хэрээс хэтэрч түүний аминд хүрсэн гэж Италийн яллагчид буруутгасан юм. Хэрэв гэм буруутай нь нотлогдох юм бол хоёр сэжигтэн 25, 26 жилийн хорих ял авах юм байна. Гэхдээ шинжээчид ДНК-гийн шинжилгээ хийх боломжгүй болсон. Италийн цагдаа нар мөрдөн байцаалт, шалгалтын явцад маш их алдаа гаргаж, гэмт хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай нотлох баримтуудыг санаандгүйгээр баллаж, эд мөрийн баримт олох боломжгүй болгосон гэж шүүхээс хараат бус бие даасан шүүхийн шинжээчид өнгөрсөн долдугаар сард мэдгдсэний дараа энэ хэрэг ээдрээтэй, эргэлзээтэй болж ирсэн юм. Мөн ДНК Амандагийн гэсэн нотолгоо олж чадаагүй учир яллагчид мухардалд ороод байгаа юм байна. Аманда болон түүний найз залуу Рафаэлэ Соллесито нарын буруутайг нотлож чадахгүй бол тэд суллагдах магадлалтай гэж Перужиа Их сургуулийн эрүүгийн шүүхийн профессор Карло Фиорио үзэж байна. Ирэх долоо хоногт болох шүүх хурал дээр хоёр сэжигтнийг буруутгасан шүүхийн шийдвэр гарсан ч Италийн эрүүгийн хуулиар дахин давж заалдаж болдог байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдохгүй бол хүнийг гүжирдсэн, гүтгэсэн болох тул Италийн цагдаа нарын муу үйл ажиллагаа, шүүхий систем хоцрогдсон, доголтой байгааг харуулсан хэрэг болно гэж Британи болон АНУ-ын хэвлэл мэдээлэл шүүмжилж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш