logo
Цэрэг, спортын “Дөл” тоглолт боллоо

Цэрэг, спортын “Дөл” тоглолт боллоо

2015/04/28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдын дунд  уламжлал болгон зохион байгуулдаг цэрэг, спортын “Дөл” тоглолт энэ жил 4 дахь удаагаа боллоо.
 
Тус тэмцээн нь нийслэлийн ЕБС - ийн ахлах  ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжилээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготой.
 
Уг тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр шатны тоглолтыг “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулсан. Эхний шатанд нийслэлийн Ерөнхий боловсролын 100 гаруй сургуулийн 1200 гаруй ахлах ангийн сурагчид  оролцсон юм. Харин энэ сарын 25-ны өдөр буюу Бямба гарагт болсон цэрэг, спортын “Дөл” тэмцээний 2 дугаар шатны тоглолтод дүүрэг тус бүрээс шалгарсан 9 сургууль хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Үүнээс эхний байруудад дараахь багууд шалгарлаа. Үүнд:
 
  • Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн “Супер дайчид” баг
  • Дэд байранд Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн “Сүлд” баг
  • Гутгаар байранд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Жанжин”  баг
  • Тусгай байранд Багануур дүүргийн  Гүн галуут цогцолбор сургуулийн “Шонхорууд” баг тус тус шагналт байр эзэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш