logo
Үүрэг гүйцэтгэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авна

Үүрэг гүйцэтгэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авна

2015/04/28

Улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн гаралт, давтамж ихэсч байгаатай холбогдуулан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч, хамгаалалтын нүдний шил худалдан авахад шаардагдах нийт 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

Дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулан шуурхай зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралд зөвшөөрлөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш