logo
Хот чимэглэлийн уран баримал шалгаруулах уралдаан зарлалаа

Хот чимэглэлийн уран баримал шалгаруулах уралдаан зарлалаа

2015/04/29
Уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжих, хотын гудамж, талбайн тохижилтод шинэ өнгө төрхийг бий болгох, иргэдийн сэтгэл ханамж тав тухыг нэмэгдүүлэх, нийслэлд үгүйлэгдэж буй чимэглэлийн баримлын төрлийг хөгжүүлэх зорилгоор хот чимэглэлийн уран баримал шалгаруулах уралдаан зарлалаа. Уралдаанд урлагийн байгууллага, чөлөөт уран бүтээлч, урлаг сонирхогчид, оюутан сурагчид багаар болон бие даан хот чимэглэлийн баримлыг бүтээж оролцоно.
Бүтээлийн сэдэв:
  • Сонгогдсон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орчинд тохирсон уран баримал байна.
Хийц материал:
  • Мод болон хиймэл чулуу, шилэн хөвөн /paper glass/
Бүтээлд тавигдах шаардлага:
  • Олон нийтэд эерэг сэтгэлгээ төрүүлэхүйц амьд харилцааг бий болгох
  • Хэмжээ нь 1 метрээс багагүй 3.5 метрээс өндөргүй  байна
  • Чанарын шаардлага хангасан удаан жилийн эдэлгээтэй байх
Бүтээлийн эх загварыг хүлээн авах хугацаа:
  • Бүтээлийн эх загварыг 2015 оны 05 сарын 18-ны 17.00 цаг хүртэл Хангарьд ордны 6 давхарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс 609 тоотод ирүүлнэ.
Наадмын зохион байгуулалт:
  • Уралдаанд оролцох уран бүтээлчдээр мэдүүлэг бөглүүлж, бүртгэлжүүлнэ.
  • Уралдаанд оролцох бүтээлүүдийн эх загварыг ажлын хэсэг дээр урьдчилан хүлээн авч шилдэг 15 бүтээлийг шалгаруулан наадамд оролцуулна.
  • Нэг баг, уран бүтээлч хэдэн ч загвар ирүүлж болох бөгөөд бүтээлийн эх загварыг30 см хэмжээтэй байхаар хийсэн байна. 
  • “Улаанбаатар - Уран баримал 2014” уралдаанд ирүүлж байсан макетыг хүлээж авахгүй болно.
  • Загвартай хамт бүтээлийг бодитоор хийх хэмжээ, материалын зардал, бүтээлийн агуулга тайлбар, уран бүтээлчийн тухай товч танилцуулга зэргийг хавсарган ирүүлнэ.
  • Уралдаанд ирүүлсэн шилдэг 15 загварыг буцааж олгохгүй болно.
  • Наадамд шалгарсан шилдэг загваруудыг 2015 оны 05 дугаар сарын 20-нд  олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулж нээлтийн арга хэмжээг зохион байгуулна.
  • Бүтээлийг Монголын урчуудын эвлэлийн А, Б урланд 2015 оны 05 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 17-ны хугацаанд бүтээж, туурвина.
  • Шалгарсан бүтээлүүдийг хотын нийтийн гудамж, зам талбайн сонгогдсон байршлуудад суурилуулах ажлыг 2015 оны 6 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ.
  • Уралдааны хаалтын ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Бямба гарагийн 12.00 цагт Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд зохион байгуулна.
Шагнал:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг“Шүүгчдийн бүрэлдэхүүн”  шалгаруулж  байр эзлүүлнэ.
Бүтээгдсэн бүтээлүүдийг дараах байдлаар шагнаж урамшуулна.
 
Эзэлсэн байр тоо шагналын хэмжээ /төгрөг/ нийт
1-р байр, Цом өргөжмлөл 1 5,000,000.00 5,000,000.00
2-р байр Өргөмжлөл 1 4,000,000.00 4,000,000.00
3-р байр Өргөмжлөл 2 3,000,000.00 6,000,000.00
Тусгай байр, Батламж 11 700,000.00 7,700,000.00
Бүгд дүн 15   22,700,000.00
  • Оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгоно.
Уралдааны бүтээлйн байршуулалт:
  • Дараах нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд уралдааны бүтээлүүдийг байршуулж олон нийтийн хүртээл болгоно.
Өргөн чөлөө, гудамжны нэрс Тоо ширхэг
1 Ард кино театр 1
2 Монгол бөхийн өргөө 1
3 Монгол банкны замын эсрэг талын талбай 1
4 Наадамчдын зам 4
5 120 мянгатын автобусны буудлын баруун талын тохижилттой талбай 1
6 Сэлбийн голын тохижуулсан хэсэг 1
7 Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай 1
8 Хайрын төгөл цэцэрлэг 1
9 Ард аюуш, Энэбишийн өргөн чөлөөний хэсэгт 2
10 Занабазарын гудамж 1
11 Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 1
Нийт  
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш