logo
“Цахим сэтгүүл зүйн хөгжил” нийтлэлийн уралдааны дүн гарлаа

“Цахим сэтгүүл зүйн хөгжил” нийтлэлийн уралдааны дүн гарлаа

2015/04/30
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооноос залуу сэтгүүлчид, сэтгүүл зүйн ангийн оюутнуудын дунд “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирснээс сүүлийн шатанд 11 материал шалгаран үлджээ. Уралдаанд оролцогчид маань цахим сэтгүүл зүйн давуу тал, ирээдүйн хөгжлийг сайн ойлгож, хөгжлийн чиг хандлагын талаар асуудал  хөндөж, сошиал медиа ба цахим сэтгүүлзүйн холбоо хамаарлыг нийтлэлүүддээ тусгаж, олон нийтийн  сүлжээ мэдээллийн орчинд үзүүлэх эерэг ба  сөрөг нөлөөөллийн талаар сонирхолтой баримтуудыг нийтлэлдээ тусгаж өгсөн нь зохион байгуулагчдын анхаарлыг татаж байсан юм.

Уралдаанд оролцогчдоос mnb.mn  сайтын залуу сэтгүүлч Б.Батхолбоогийн “Цахим сэтгүүл зүйг харьцуулах” нь бүтээл тэргүүн байранд шалгарсан бол  хоёрдугаар байранд  залуу сэтгүүлч Г.Гэрэлмаагийн  “Хөгжлийн чөдөр –Хуулийн зохицуулалт” нийтлэл шалгарчээ.

Харин гуравдугаар байранд “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Д.Мягмардоржийн “Адармаатай цахим сэтгүүл зүйн хөгжил” бүтээл  тус, тус шалгарсан байна. Уралдаанд идэвхитэй оролцсон нийт залуу  сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэж, талархал илэрхийлье.
Монголын сайтын холбоо

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш