Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гарсан гэмт хэргийн талаар цагдаагийн нэг хоёрдугаар хэлтэс хамтран нийт өнгөрсөн 14 хоног 948 дуудлага ирснээс өмнөх 14 хоногтой харьцуулахад 7,07 хувиар буурсан байлаа. Гэмт хэргийн шинжтэй 354 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1,72 хувиар өссөн тухай мэдээллээ.
Гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл хамгийн их бүртгэгдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах 142, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх 36, бусдын бие мах бодид гэмтэл учруулах 27 тус тус бүртгэгдсэн байна.
Зам тээврийн дуудлага ослын талаар өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд эд материалын хохиролтой осол 263, хүн гэмтсэн осол 28, нас барсан 1 нийт 292 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг чиглэлээр дүүргийн хэмжээнд нэгдсэн шалгалтыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр тогтмол явуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 145 жолоочийг саатуулан, журамласан байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт гал түймрийн 48 дуудлага ирснээс Аврах, гал унтраах 10 дугаар анги 5 удаа, Аврах, гал унтраах 34 дүгээр анги 39 удаа тус тус гарч ажиллаж унтраасан байна. Гарсан гал түймрийн дуудлагыг өмнөх 14 хоногт гарсан гал түймрийн дуудлагатай харьцуулахад 58.3хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар онцгой байдлын хэлтэс мэдээллээ. Цаашид 12,13,14, дүгээр хороодод Чингэлтэй дүүргээс шар ус урсан орж ирдэг тул хороодын айл өрхүүдийг усанд автахгүй байх талаар тус 3 хорооны Засаг дарга нартай хамтран судалгаа хийж дүгнэлт гаргахыг Онцгой байдлын хэлтэст даалгалаа.