ӨВЧНИЙ ТҮҮХ: Миний бие 5 сартай байхад нурууны муруйлт нь үл мэдэгдэх л байсан. Нас нэмэх тусам томорч өвдөлт мэдрэгдэж хааяа зүрх муудаж өвдөх болсноор 17 настайдаа гэмтлийн эмчид үзүүлтэл шалтгаангүй кифосполиз буюу төрөлхийн нурууны муруйлт оноштой. Th6-Th8 нугаламын түвшинд төвтэй, Th1-Th12 нугалам хооронд 41 градус. Th1-Th12, h1-h3 нугалам хоорондын зай жигд нарийссан гэсэн онош тогтоогдсон. Дээрх өөрчлөлтийн улмаас Th5-Th12 нугаламын хавирга хоорондын зай нарийсч цээжний хэлбэр алдагдаж нурууны муруйлт S үсэг буюу 77 градусын муруйлттай болсон. 5кг-с дээс хүнд юм өргөж болохгүй, удаан хугацаагаар суухыг хориглосон. Одоо дотор эрхтнүүдийн байршил өөрчлөгдөж, цусны эргэлт муудан уушиг, гэмтлийн эмчийн байнгийн хяналтанд байх болсон. Муруйлт ихэсвэл нугасандаа нөлөөлж суумгай болох магадлал өндөр Монгол улсад эмчлэгдэх боломжгүй БНСУ-н Чоннам их сургуулийн эмнэлэгт нуруу нугасны өндөр төлбөртэй хагалгаа хийлгэхээр явах гэж байгаа тул та бүхнийг "ИТГЭЛ СЭТГЭЛИЙН ДЭМ" хандивын аянд нэгдэж бидэнд туслахыг уриалж байна. Та бүхэнд баярлалаа.
Билет захиалгын утас: 88616710, 88529292