Грек улсын эдийн засаг хямарч эхлэх үед өнгөрсөн оны тавдугаар сард эдийн засгийн уналтыг нь зогсоох зорилгоор Европчууд анхны их хэмжээний зээл олгосон. Дараа нь Евробүсийн орнууд хэлэлцэж байгаад аль нэг гишүүн улс орны эдийн засаг хүндэрвэл тусалж тусалж зээл олгодог тусгай сан байгуулсан. Ингэж EFSF буюу Европын санхүүгийн тогтвортой байдлын сан төрсөн түүхтэй. Энэ сан байгуулагдсанаар Евро бүсийн 17 орны санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа тогтворжиж баталгаажна гэж тооцсон аж. Европын санхүүгийн тогтвортой байдлын сан эдийн засаг нь доройтож байгаа улсуудад бонд худалдаж, Олон Улсын Валютын Сан Европын улсуудын эдийн засагт зориулж зээл олгож эхэлжээ. Европын санхүүгийн тогтвортой байдлын сангийн үйл ажиллагаа 2013 онд дуусах ёстойгоор түр байгуулсан. Тухайн үед тус санг байгуулах шаардлагагүй, мөнөг зээлж авах шаардлагагүй гэж үзэж байсан улс орон байж. Ирланд улс зээл авахаас татгалзаж байсан ч өнгөрсөн оны 12 сард эдийн засаг нь хямарч банк сангүүгийн салбар нь хямарч эхэлмэгц тус санаас их хэмжээний зээл авч байж хөл дээрээ арай гэж тогтсон удаатай. Португаль улс зээл авах шаардлагагүй гэж байсан ч санхүү нь хямарч хөрш Испани улсынхаа эдийн засгийг хөмөрчих гээд байсан тул мөн л зээл авсан. Байдлыг ухаарсан Европын удирдагчид долдугаар сард уулзан EFSF буюу Европын санхүүгийн тогтвортой байдлын сангаас өгөх зээлийн хэмжээг нэмэгдүүлж 600 тэрбум долларт хүргэхээр шийдсэн байна. Засгийн газрууд сангийн бондыг худалдан авах тал дээр Европын орнуудын засгийн газрууд санал өгсөн. Харин Герман, Финланд, Словак улсууд шийдвэрийг эсэргүүцсэн санал өгөөд байгаа. Евро бүсийн орнуудын хувьд хугацаа нь дуусах гэж байгаа Европын санхүүгийн трогтвортой байдлын сангийн зээлийн хөрөнгийг 1 триллион долларт хүргэх үү, Европын төв банкны тусламжтайгаар байгаагаасаа илүү зээл олгох уу, эсвэл сангаа банк болгох уу гэсэн асуулт тулгараад байгаа юм. Европын орнууд, том, жижиг, хүчтэй хүчгүй эдийн засагтай улсууд нэгдэж нэг мөнгөн тэмдэгт хэрэглэсний горыг амсаж, цаашид Евро бүсийг байлгах уу, үгүй юу гэдэг дээрээ тулаад байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn