logo
Израйль залуу дэлхийн рекорд эвдэх оролдлого хийлээ

Израйль залуу дэлхийн рекорд эвдэх оролдлого хийлээ

2011/09/29
Луц Эйколз гэдэг Израйль залуу дэлхийн Гиннесийн рекорд тогтоохоор оролдсон байна. Unicycle буюу нэг дугуйтай Циркийн дугуйгаар хичээллэдэг Луц бараг 9 метр урт жагсааж өрсөн шар айрагны лонхнуудын  амсар дээгүүр нэг ч удаа алдаа гаргалгүй, нэг ч удаа уналгүй явж чадсан байна.  Луц Эйколз урд нь мөн дэлхийн рекорд тогтоож байсан ч энэ удаад түүнийгээ эвдэж чадсан байна.  Тэрбээр, “Миний бодож байснаас энэ удаад маш хэцүү байлаа. Гэхдээ би чадлаа. Би дэлхийн рекорд эвдэж чадсандаа маш их баяртай байна” гэжээ.
Израйлийн  Unicycle буюу нэг дугуйн холбоо Луц Эйколзод тусалж, дэлхийн рекорд тогтоох оролдлогыг зохион байгуулсан байна. Хэдийгээр Луц дэлхийн рекорд тогтоосон гэж мэдэгдэж байгаа ч Гиннесийн амжилтын зохион байгуулагчид ирж нарийвчлан шалгаж үзэж баталгаажуулах юм байна.        
2003 онд Зак Варен гэдэг 58 настай эр нэг цагийн зайтай газрыг нэг дугуйгаар туулж, дэлхийн рекордыг эвдэх гэж оролдсон ч дугуйных нь механик гэмтлээс болж бүтэлгүйтэж байсан юм. 
Өнгөрсөн долдугаар сард 12 дугуйчин эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах зорилгоор 24 цаг тасралтгүй нэг дугуй унаж дэлхийн рекорд тогтоох оролдлого хийж байжээ. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш