Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлд 2015 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй худалдан авах ажиллагааны ажлын явцын тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Нийслэлд энэ онд Улсын төсвөөр 729,7 сая төгрөгийн нийслэлийн Засаг даргад эрх нь шилжсэн 10 ажил, нийслэлийн төсвөөр 260 тэрбум төгрөгийн 265 ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн 19,2 тэрбум төгрөгөөр 371 ажил, Дүүргийн төсвийн 24,6 тэрбум төгрөгийн 214 ажил гээд нийт 415,5 тэрбум төгрөгийн 923 ажил хийгдэнэ.
Өмнөх онд санхүүжилт авсан ажлыг хасаж тооцоход нийт нийт ажлын 70 хувь нь буюу 581 нь тендерийн бэлтгэл шатандаа, зарласан ажил 53, тендерийн үнэлгээ хийгдэж буй 64, гэрээ байгуулагдсан 134 ажил байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажлын явц 56 хувь нь тендерийн бэлтгэл шатандаа 56 хувь, Гэрээ байгуулагдсан болон гэрээ байгуулах шатандаа 15 хувь, тендерийн үнэлгээ хийгдэж буй ажил 15 хувь байгаа бол 14 хувь нь зарлагдсан байна.
Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажлын явц 84 хувь нь тендер зарлаагүй, 12 хувь нь гэрээ байгуулагдсан болон гэрээ байгуулах шатандаа, 1 хувь нь тендерийн үнэлгээ хийгдэж байгаа, 3 хувь нь тендерийн материал хүлээн авч байна. Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдэд эрх шилжүүлсэн худалдан авах ажлын явц 54 хувь нь тендерийн бэлтгэл шатандаа, 9 хувь нь гэрээ байгуулагдсан болон гэрээ байгуулах шатандаа, 28 хувь нь зарласан ажлууд, 9 хувь нь тендерийн үнэлгээ хийгдэж байна.
Нийслэлийн Засаг даргаас харъяа газар, агентлагуудад эрх шилжүүлсэн худалдан авах ажлын явц 62 хувь нь тендерийн бэлтгэл шатандаа, 18 хувь нь гэрээ байгуулагдсан болон гэрээ байгуулах шатандаа, 11 хувь нь тендерийн үнэлгээ хийгдэж байгаа, 8 хувь нь зарласан ажлууд байна. Энэ онд хэрэгжих ажлуудын ихэнх нь тендер зарлагдаагүй, тендерийн бэлтгэл ажил хийгдэж байгаа гэх шалтгаантай байна. Энэ нь тендер зохион байгуулагдах захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулагдах хүртэл дунджаар ажлын 50 өдөр зарцуулж байгаа нь тендерийн явцыг удаашруулах гол шалтгаан болж байна. Харин үнэлгэээний хороо байгуулагдсанаас хойш ТББ боловсруулахад 7 хоног, урилга, нийлэх, нээлт хийхэд 7-30 хоног, тендерийн үнэлгээ хийхэд 8 хоног зарцуулагдаж байгаа юм.
Эдгээр мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаас улс, нийслэл, эрх шилжсэн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын тендер, гүйцэтгэлийг эрчимжүүлж, хугацаанд хийхэд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.