Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/339 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2014 оны долоодугаар сарын 25-ны өдрийн А/647 дугаар захирамжаар тогтоосон 12 байршлаас 2015 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн дуудлага худалдаагаар зарагдаагүй үлдсэн 4 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 21-ний өдөр дахин зохион байгуулахаар боллоо.
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг товлосон өдөр, баталсан анхны үнээс эхлэн зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг товлосон өдөр, баталсан анхны үнээс эхлэн зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.