Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч ангийг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Уралдааныг 2 үе шаттайгаар явуулж байгаа бөгөөд Цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, Цэргийн албан хаагчдын бие бялдрын хөгжил, Цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн үзүүлэлтээр дүгнэж байгаа юм. Нэгдүгээр шатны шалгаруулалтад нийт 30 анги, байгууллага оролцсоноос дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулсан. Нэгдүгээр шатны шалгаруулалтад цэргийн анги, байгууллагууд нийт 923,5 сая төгрөгийн тохижилтын ажлыг хийж, цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг дээшлүүлжээ. Хоёр дугаар шатны шалгаруулалтыг цэргийн жагсаалын ажиллагаа, бие бялдарын стандарт, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин гэсэн 2 үндсэн үзүүлэлтээр шалгаж байна.
Өчигдөр хоёр дугаар шатанд шалгарсан 9 ангийн цэргийн жагсаалын ажиллагаа Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр боллоо. Цэргийн жагсаалын ажиллагаанд ротын захирагч 1, салааны захирагч 3, бөмбөрчин 1, 30 цэргийн албан хаагч бүхий 3 салаа, нийт 95 цэргийн албан хаагч оролцов. Шалгарсан 9 ангийг Ротын зэвсэгтэй жагсаалын үзүүлбэр, Ротын зэвсэггүй жагсаалын үзүүлбэр, Рот жагсаалын дуу дуулах байдал, Рот ёслолын жагсаалаар алхах байдал, Ротын хувцасны жигдрэлт, хувцас дүрмийн дагуу өмссөн байдал зэрэг үзүүлэлтээр дүгнэлээ. 2 дугаар шатны шалгаруулалтын бие бялдрын стандарт, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшинг шалгах уралдаан өнөөдөр Зэсвэгт хүчний 015 дугаар ангийн биеийн тамирын хотхонд болж байна.
5 дугаар сарын 23-ны өдөр Их эзэн Чингисийн талбайд жагсаалын тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүний арга хэмжээг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.