logo
Нийслэлийн хэмжээнд хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2015/05/12
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/405 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дүүргийн түвшинд байгуулж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор зохион байгуулж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөгөөг жил бүрийн нэгдүгээр улиралд батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгав
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш