Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 24. Буд гараг. Шувуун хушуут одтой, 6 цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өөрийн хүч, оюун ухаан хөрөнгийг оруулах шинэ орчинг идэвхитэй хайх таатай өдөр. Материаллаг байдлыг бататгах, шийдвэртэй үйлдэл хийхэд ашигтай. Юу ч хийсэн ирээдүйд амжилтанд хүрнэ. Гэвч хүч боломж чинь хязгаартай учир хэтэрхий үнэлэх хэрэггүй. Хэрэв та улс төрийн хувьд идэвхтэй бол өөрийн санал бодлоо хуваалцах хэн нэгнийг сонгох шаардлагатай. Ямар ч ажил хэрэг хийдэггүй мөртлөө дэмий их ярьдаг хүмүүсээс болгоомжил.
Үхэр (4/20-5/20)
Хоёрдмол өдөр. Өнөөдөр санхүүгийн байдал хангалттай тогтворой биш байна. Алдагдал хүлээж магадгүй ба эсвэл зарлага нь орлогоосоо давна. Ирээдүйд төлөвлөсөн зүйл, хүлээж байсан найдвар нь ашиггүй болж болох юм. Өөрийн хамтрагчийн сэтгэл санааны байдлаас хамаараад орж мэдэх эсвэл өрсөлдөгчийн хайлтын хохирогч болж магадгүй. Хувийн амьдралын харилцаанд эсрэг мөн бас сөрөг чухал өөрчлөлтүүд гарч болно. Зүүд нь зөн билэгтэй учир биелэхийг нь хүлээ.
Хамтатгах (5/21-6/21)
Эерэг өдөр. Мэргэжпийн үйл ажиллагаа, янаг амрагийн харилцаанд хариуцлагатай шийдвэр гаргахад тохиромжтой цаг ирлээ. Иймээс энэ ордонд төрөгсөд идэвхитэй хөдөлж эхэл. Ажил хэрэгч ашигтай, шинэ саналд анхаарлаа хандуул. Мөн шинэ танилуудаа өөрт ашигтайгаар ашигласан ч гэмгүй. Та тэгэж чадвал ирээдүйнхээ санхүүгийн байдлыг баталгаатай болгож чадна.
Мэлхий (6/22-7/22)
Шүүмжлэлтэй өдөр. Хууралт мэхлэлт болж магадгүй. Шинэ зүйлд татагдах нь эцэстээ гомдол нулимсаар төгсөж болзошгүй. Энэ өдөр та сайхан болзоонд уригдаж магадгүй. Сонирхолтой хүмүүстэй танилцах мөн бүтээлч ажил хэргийн уулзалтууд болно. Хамтрагч нарын ажлын харилцаа нөхөрлөлийн холбоотой болно. Хэн нэгнийг хорон үгээр бүү утаарай. Зөрүүдлэх, бүх зүйлд манлайлах гэж оролдох мөн олон нийттэй ажиллах хүсэлгүй байх чинь олон асуудалд оруулж болзошгүй байна.
Арслан (7/23-8/22)
Хайр дурлал, шинэ уулзалт, хөгжил дэвшилийн тойрогт орох өдөр. Өнөөдөр ажил төрлийн шинэ давалгаанд хүрэхийг оролдох, албан бичиг баримт дээр ажиллахгүй бай. Хувь заяаны эрхээр танд тохиолдох сорилтуудыг дотнын эсвэл итгэлтэй хүмүүстэйгээ хамт туулахад хялбар байх болно. Тэдний зөвөлгөө маш үнэ цэнэтэй гэдгийг бүү март. Хэрэв идэвхитэй амрахаар шийдсэн бол төрөл төрөгсөд болон найз нөхөд тантай нэгдэхийг зөвшөөрнө. Газар шороотой харьцах, чулуутай ажиллахад таатай. Нохой хуцахыг зүүдэлсэн зүүд алдаа дутагдал гаргахаас сэрэмжлүүлнэ.
Охин (8/23-9/22)
Толгой эргүүлж, уруу татсан, худал амлалт, дэмий хүлээлтийн өдөр. Азаа турших, балмад авирлах, бусдаасаа онцгойрох гэсний хэрэггүй. Харилцан буулт хийхийг шаардсан асуудлууд гарах магадлалтай. Та яг өнөөдөр иймэрхүү асуудлуудын аль нэгнийг шийдэх нь тодорхой. Гэнэтийн таарсан хэн нэгэнтэй танилцахаас зайлсхийж, харилцаа холбоогоо хамгийн доод хэмжээнд байлга. Хүмүүстэй хэт их харилцах нь сөрөг үр дагаврыг авчирна. Аливаад хүлээх байр сууринаас хандаж, “түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө" гэдгийг санаж, тэсвэр тэвчээртэй бай.
Жинлүүр (9/23-10/22)
Тааламжтай өдөр. Ажил хэрэг, мөнгө санхүүгийн болон урлагийн салбарт амжилт олж чадах болно. Түнш болон хамтран ажиллагсдын харилцаа холбоо идэвхжиж, бат бэх болно. Таны хийж буй ажил дэс дараалалтайгаар урагшлах нь маргаангүй үнэн. Бүх үйл ажилллагаа, хүчин зүтгэл тань богинохон хугацаанд ихээхэн амжилт, орлого ашгийг олоход чиглэгдсэн байх юм байна.
Хилэнц (10/23-11/21)
Сөрөг өдөр. Өрдийн эхэн хагаст сөрөг мэдрэмжтэй байх бөгөөд энэ нь санхүүгийн асуудал, таагүй мэдээ, хамтрагчтайгаа муудалцахад хүргэнэ. Бусдын хийсэн алдааг засах гэж их эрч хүчээ нэлээд зарцуулж мэднэ. Өнөөдөр та хэн нэгний хий хоосон яриа, хоёрдмол утга санаа агуулсан үг, ярианаас зайлсхий.
Нум (11/22-12/21)
Албаны ажлыг гүйцэлдүүлэхэд сайн бус өдөр. Ажил хэргийн уулзалтыг төлөвлөх, албан томилолтоор явах хэрэггүй. Түнштэйгээ харилцан үл ойлголцолд хүрч цаашдын үйл хэрэгг муугаар нөлөөлөх магадлал өндөр байна. Төсөв мөнгө орж ирэх нь удаан хэдий ч сайжирч дэвжих нь үнэн байх бүрэн магадлалтай байна. Энэ өдөр хайр сэтгэл, янаг амрагийн харилцаа холбоог тоггооход тохиромжтой сайн. Та бүхний тогтоосон холбоо харилцаа яруу дуурсгалтай байх бөгөөд энд өөр хэн нэгний хэрэгцээ огтоос хэрэггүй мэт сэтгэгдлийг танд төрүүлэх болно.
Матар (12/22-1/19)
Хоёрдмол өдөр. Энэ өдөр танилцсан хүн таны амьдралд онцгой үүрэг рольтой байна. Энэ нь сайнаар ч муугаар ч байж болно. Болж буй үйл явцыг үнэлж дүгнэх, хуучин холбоогоо бататгах эсвэл дотнын найздаа тусламж үзүүлэх өдөр. Гэнэтийн мэдээнээс болоод төлөвлөгөөгөө ахин нэг харахад хүргэнэ. Өнөөдөр эрч хүч сулрах өдөр. Эрүүл мэнддээ онцгой хандаарай. Хуучин танилтайгаа уулзвал таны хувь заяанд гэнэтийн эргэлт гарна.
Хумх (1/20-2/18)
Гэр бүлийн болон мэргэжлийн харилцаанд хүндрэл үүсэх өдөр. Гарагуудын таагүй байрлал таныг дээш давшихэд саад учруулна. Таны сайхан сэтгэл, чин сэтгэлийн хандлагыг зарим нэг хүмүүс шоолж гутаахыг оролдох байх. Үүнд анхаарлаа бүү хандуул. Та өөрийн нэр төрөө эрхэмлэх зан, алдаан дээрээ суралцдаг чадварын ачаар алдсан байр сууриа эргүүлэн авч чадна. Хурц иртэй багажгай ажиллахдаа болгоомжтой бай.
Загас (2/19-3/20)
Ажиллаж хөдөлмөрлөх чадварт эрч хүчний өсөлт ноёлоно. Төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэхэд удирдлагын зүгээс тусламж дэмжлэгийг үзүүлнэ. Амин чухал асуудлуудыг шийдэх ажлыг алгуурлаж хойш тавихын хэрэггүй. Од гараг таныг шаргуу ажиллах, өөрт байгаа хөлс хүчээ шавхан гаргахыг сануулж байна. Өнөөдрөөс эхлэн бодолтой, шаргуу ажиллаарай. Таны өмнө хувийн амьдралд өөрчлөлт хүлээж байж магадгүй. Гэнэтийн сайхан мэдээ хүлээн авах магадлал өндөр байна.