logo
Хүй долоон худагт “Эрүүл иргэн – Эко хөгжил II” хөтөлбөрийн нээлт болно

Хүй долоон худагт “Эрүүл иргэн – Эко хөгжил II” хөтөлбөрийн нээлт болно

2015/05/13
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Эрүүл иргэн – Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийг 2 дахь жилдээ энэ сарын 16-ны өдөр буюу Бямба гарагаас эхлэн энэ оны 9 дүгээр сарын 19 хүртэл амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

Тус хөтөлбөр нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан бие бялдар, зан төлөвшлийн өв тэгш хүмүүжлийг олгох, Монгол ахуй соёлоо сурталчлах, эко тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх, дугуйн зам, маршрутыг нэмэгдүүлэх зорилготой.

Иргэд хөтөлбөр хэрэгжих хугацааны туршид амралтын өдрүүдэд Хүй долоон худагт очиж  X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомны мини парк, ролк түрээсийн үйлчилгээ, дугуйн түрээсийн цэг, морин аяллын цэг, халуун хоол, цай, хүнсний бүтээгдэхүүн худалдаалах цэгээр үйлчлүүлэх боложтой бөгөөд мэдээллийн цэг, зохион байгуулалт, хамгаалалтын алба, байнгын сахиул ажиллах юм.    

Нийслэлийн иргэдийг хөтөлбөрт идэвхитэй оролцуулах үүднээс 7 хоног бүрийн Бямба, Ням гарагийн 11, 13 цагаас Улаанбаатар хотоос Хүй 7 худаг хүртэл нийтийн тээвэр явуулах бөгөөд Ялалтын талбайгаас - Саппорогийн автобусны буудал – 5 шарын автобусны буудал – Хүй долоон худаг гэсэн маршрутаар явна. Харин Хүй долоон худгаас – 5 шарын автобусны буудал – Саппоро автобусны буудал – Ялалтын талбай гэсэн маршрутаас 17, 18:30 цагуудад буцаж ирэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш