Нийслэлийн нутаг дэвсгэрт 2015 онд хэрэгжүүлэх зам засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамж /Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас зүүн тийш Олимпийн гудамж хүртэл/-ийн авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 17-ны 22:00 цагаас тавдугаар сарын 22 хүртэл хааж, хучилтын ажил хийх болсныг мэдэгдье гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.