logo
Фокусгүй авсан зургийг засч болдог технологи бүтээжээ

Фокусгүй авсан зургийг засч болдог технологи бүтээжээ

2011/09/30
Мэргэжлийн бус зурагчдын хувьд хамгийн их санааг зовоож, сэтгэлээр унагадаг зүйл бол хүссэн зураг нь фокусгүй байх. Тэгвэл нэг товч дараад л фокусгүй авсан зургаа засдаг бол ямар сайхан бэ. Америкийн Калифорни мужийн программ зохиодог “Литро Пикчер Революшн” компанийн хэсэг залуус фокусгүй авсан зургийг засч болдог програм зохиожээ. Хамгийн гол нь фокус муутай байсан ч фото зурагны гэрэл сайн байх ёстой аж. Фокустай болгоно гэдэг нь дижитал зурагны алдагдсан бага нягтралтай хэсэгт илүү нягтрал нэмж өгч байгаа процесс юм байна. Фокусгүй бүдэг гарсан зургийг олон өнцгөөс хэд хэдэн аппаратаар зургийг нь аваад компьютерт оруулна. Дараа нь дижитал болгосон зургаа олон процессор бүхий супер компьютерт оруулна. Тэгэхдээ аппаратны дурангийн дотор талд Литро буюу хөнгөн мэдрэгч байрлуулж өгнө. Мэдрэгчийн тусламжтайгаар зураг дээр гээгдсэн хэсгүүдийн мэдэллийг нөхөж өгнө. Хэрэв энэ шинэ технологи амьдралд нэвтрэх юм бол зурагчид бүдэг гэрэлтэй байсан ч фокусанд санаа зовохгүй болох юм байна. Дан линзээр 3D дүрслэлийг ч татаж авч болох юм байна. Фото зураг зөвхөн урлаг байгаад зогсохгүй цааш хөгжлийн шинэ шатанд гарна гэж програм хангамжийг зохион бүтээгчид үзэж байна. Тэд шинэ технологи программ хангамж бүтээхэд зориулж 50 сая орчим доллар зарцуулжээ. Гэхдээ програм хангамж худалдаанд гараад эхэлбэл зарлагаа нөхнө гэж тооцож байна. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш