2015 оны тавдугаар сарын 14-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говйин нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны тавдугаар сарын 15-наас тавдугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 15-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн нутгаар, 17-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр, 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 17-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.