logo
“Улаанбаатар лотто” төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна

“Улаанбаатар лотто” төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна

2015/05/14
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 203 дугаар тогтоолоор “Улаанбаатар лотто” төсөл явуулах журам батлагдсан ба энэхүү төслийн хүрээнд нийслэлийн төсвийн тэнцвэртэй байдлыг хадгалах, орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, хөрөнгө оруулалтын төсвийн бааз суурийг өргөжүүлэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг дэмжих зорилгоор  “Улаанбаатар лотто” гаргах бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагыг урьж байна. 

Төсөлд оролцох  аж ахуйн нэгж, байгууллага нь 15 хоногийн дотор саналыг битүүмжилж, Төслийн удирдах хороонд ирүүлнэ. Лотто явуулах тухайн аж ахуйн нэгж нь холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг үндэслэл болгох ба “Улаанбаатар лотто” төсөл явуулах журам болон бусад шалгуур үзүүлэлт, шаардлагыг дараах байдлаар хангасан байна. Үүнд:
  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай өргөдөл 
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авсан байх
  4. Татварын өр төлбөртэй эсэх тодорхойлолт
  5. Харилцагч банкны баталгаа
  6. Аудитаар баталгаажуулсан 2012, 2013 болон 2014 оны тайлан баланс
  7. Шүүхийн маргаантай эсэх тодорхойлолт
  8. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос зөвшөөрсөн тодорхойлолт
  9. ТЕГ, шүүх, харилцагч банк болон бусад байгууллагаас холбогдох тодорхойлолт авахад татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолт хавсаргах
  10. Төсөл хэрэгжсэнээр гарах үр ашигаар Нийслэлийн дэд бүтэц, нийгмийн чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд оруулах саналын танилцуулга
  11. Төслийн бизнес төлөвлөгөө
  12. Сугалааны нөхцөл буюу үйл ажиллагаа эрхлэх төсөл
  13. Сугалаа зохион явуулах техник, эдийн засгийн үндэслэл, сугалаа зохион явуулахтай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр,
  14. Сугалааны орлогын урьдчилсан тооцоо, сугалаанаас олсон орлогыг хуваарилах норматив, санал
  15. Сугалаа борлуулах зах зээлийн судалгаа 
  16. Сугалааны тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд
  17. Шинэ дэвшилтэт техник, технологи ашиглах бол танилцуулга, мэдээлэл
  18. Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар товч танилцуулга, мэдээлэл
  19. Сугалааны нууцлал, сугалааны нөхцөлөөр тохирсон бусад баримт бичгийн загвар, түүнд тавигдах шаардлага, түүн дээр буулгасан бичиг, зураг, эсвэл тэмдэг, сугалааны тасалбарыг дуурайлган хуулбарлахаас сэргийлэх арга
  20. Сугалааны хонжворыг олгох, төлөх үед билетийг шалгах, магадлах дүрэм
  21. Тараагдсан болон тараагдаагүй сугалааны тасалбарыг бүртгэх журам
  22. Тараагдаагүй тасалбарыг хураан авах, хадгалах, устгах журам
  23. Тодорсон ялагч нь шаардаж аваагүй хонжворыг хадгалах журам, хонжвор олгох хугацаа дууссаны дараа тэдгээрийг хүлээлгэн өгөх журам
  24. Хэрэв эд мөнгөний хонжворт сугалааг цахим хэлбэрээр явуулах бол төсөлд энэ талаар дэлгэрэнгүй, энгийн байдлаар ойлгомжтойгоор тайлбарлаж, операторуудтай хийсэн гэрээгээ хавсаргаж ирүүлнэ.
 Жич: Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй. Гадаадын этгээд санал ирүүлэх эрхгүй.
 
Сонирхсон этгээд нь төсөлд оролцох санал, холбогдох баримт бичиг болон бусад мэдээллийг 2015 оны 05 дугаар сарын  29-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төслийн удирдах хороонд доорх хаягаар ирүүлнэ үү.
 
Их эзэн Чингис Хааны талбай-7, Чингэлтэй дүүрэг
Нийслэлийн Засаг Захиргааны 1 дүгээр байр
3 давхар, 317 тоот
Утас: 11-327662, 11-327190 
  2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш