logo
Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөлгөөн болно

Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөлгөөн болно

2015/05/18
Эрүүл мэнд, спортын яам болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар  2015 оныг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд Нийслэлийн ЗДТГ –аас “Ажилгүйдлийг бууруулъя, Аюулгүй орчин бүрдүүлье, Эрүүл мэндийг дэмжье” гэсэн уриатай ажиллаж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь нэгдсэн төлөвлөгөөний дагуу шат дараатай олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн  онцлох  нэг ажил нь  “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөлгөөн тавдугаар сарын 19-ний өдөр МҮЭСТО-д болно.

Нийслэл хотод  129 өрхийн эрүүл мэндийн төв, 13 салбартай ажиллаж байгаа бөгөөд өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжин орсноос хойш  16 жилийн хугацаанд өрхийн эмнэлгийг хөгжүүлэх бодлогын олон шийдвэрүүд гарч хэрэгжиж байгаа ч өнөөдрийг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй, санхүүжилт нь хүрэлцдэггүй, статус нь тодорхойгүй, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар сул зэрэг олон зүйлээс шалтгаалан иргэдийн дунд өрхийн эрүүл мэндийн төв, өрхийн эмч нарын талаархи сэтгэл ханамж төдийлэн дүүрэн бус байгаа нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаадлагатай тулгарч байгаа юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш