logo
Өнөөдрийн зурхай /2015.05.19/

Өнөөдрийн зурхай /2015.05.19/

2015/05/19

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 1. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Хамтрагчтайгаа харилцах, сургалт, шинэ ажлыг эхлэхэд таатай өдөр. Магадгүй шинэ талбарыг нээх сайн мэдээ сонсож болох юм. Одод эрүүл мэнддээ анхаархыг зөвлөж байна. Магадгүй та ялимгүй бие муудах, шалтгаангүй гуниглалыг мэдрэх болно. Согтууруулах ундааг хэрэглэж болохгүй.


Үхэр (4/20-5/20)

Тааламжтай өдөр. Өнөөдөр энэ ордныхон дур булаам байдалтай байна. Хүрээлэн буй хүмүүсийн сэтгэлд зөн совингоороо нэвтэрнэ. Илүү дур булаам байдал, бүтээлч, бодит байдлыг олж харах чадвараараа хүрээлэн байгаа хүмүүст үнэлэгдэх болно. Өөрийн үйлдэл болон шийдвэрээ сэтгэл хөдлөлөөрөө шийдвэрлэхээс болгоомжил. Гэнэтийн тааламжгүй зүйлээс болоод азгүй байдалд орж болзошгүй тиймээс болгоомжтой байгаарай. Өдрийн хагаст тааламжгүй мэдээ дуулна, үүнээсээ болоод өдрийн турш сэтгэл санаа тавгүй байна.


Хамтатгах (5/21-6/21)

Бүтэмжтэй өдөр. Өнөөдөр ямар ч асуудлыг шийдэхэд маш их хүч, цаг шаардана. Энэ өдөр дарга эсвэл нэр нөлөө бүхий ивээн тэтгэгчтэйгээ албан ёсны уулзалт хийхийг төлөвлөх хэрэггүй. Маргалдах болон хоосон ярианаас зайлсхий. Хамтрагчийн гэнэтийн үйлдэл таны материаллаг байдал эсвэл нийгмийн байдалд сөргөөр нөлөөлж мэднэ. Гэнэтийн мэдээнд бэлтгэлтэй байж дараа дараачийнхаа ажлыг төлөвлө. Ажлуудаа төлөвлөвөл бүтэх магадлал 90% байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хүнд өдөр. Амьдралын түвшин хамгийн доод цэгт байрлаж байна. Нөхцөл байдал шинийг туршихад хүргэх боловч ямар ч тохиолдолд аливаа ажлыг хийхдээ хуучны, шалгагдаж туршигдсан арга барилаар хөдлөхийг зөвлөж байна. Бодож бясалгах, нам гүм орчин, ажилч хичээнгүй, энэрэнгүй сэтгэлтэй байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна.


Арслан (7/23-8/22)   

Хүнд өдөр. Хийж гүйцээгээгүй ажил хэрэг, хөндлөнгийн гомдлоос үүдэлтай хариуцлага нэхэгдсэн өдөр байх болно. Ганцаараа холын аялалд явах, зугаалахаас зайлсхий. Биеийн хүчний ажил идэвхтэй хийх, ойр дотны найз биш нөхдийн уулзалт, төлөвлөөгүй наргиа цэнгээнээс татгалз. Ойр дотны хүмүүстэй холбоотой асуудлыг түр хойш тавь. Сэтгэлийн хөтлөлдөө хэт автахаас сэрэмжил.


Охин (8/23-9/22)    

Ашиг орлогоо нэмэгдүүлэхэд таатай өдөр. Өнөөдөр таны чадал чансааг зөвөөр үнэлнэ. Таны үгийг сонсох болно. Гаргасан санал, хийсэн ажил үйлс тань бусдын анхааралд өртөнө. Ажил хэргийн холбогдолтой бичиг цаастай бүү ажилла. Гарын үсэг яаран зурахгүй байвал сайн. Ажил тань танаас төвлөрөхийг шаардана. Таны анхаарал, халамж гэрийнхэнд тань хэрэгтэй байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр хэн нэгнээс ажил хэргийн саналыг хүлээн авч магадгүй. Түүнийг сайтар тунгаан бодохгүйгээр шууд зөвшөөрөн хүлээн авах гэсний шаардлагагүй. Үр дүн нь таны хувьд маш таагүй байдлаар эргэж болзошгүйг анхаараарай. Гэр оронд асуудал үүсэж, ойр дотны хэн нэгэндээ таны зүгээс анхаарал халамж тавих шаардлага гарах магадлал өндөр байна. Дотны найз нөхдийн тусламж, зөвлөгөө танд ус агаар шиг хэрэгтэй болох нь. Өөрийн бардам зангаа орхиж, ичиж зоволгүйгээр тэднээс тусламж авахаар ханд. Хөндлөнгийн хүний үзэл бодол, нөхөрсөг оролцоо бүх асуудлаа шийдэхэд тань туслана.


Хилэнц (10/23-11/21)   

Идэвхгүй өдөр. Бүх зүйлд хүлээцтэй ханд. Хэн нэгэнтэй бүү маргалд мөн найз нөхөдтэйгээ уулзах хэрэггүй гэж зөвлөж байна. Өөрийгөө тусгаарлах гэж бүү оролд, харин нуугд. Ингэснээрээ олон таагүй зүйлээс хол байж чадна. Ямар ч амархан ажлын санал ирсэн ч соёлтойгоор өнөөдөртөө татгалз. Дурын бүх харьцаандаа болгоомжтой ханд. Өдрийн хоёр дахь хагаст гэртээ үр хүүхэд гэр, бүлтэйгээ бай. Дотно харьцаа аз жаргалыг мэдрүүлнэ.

 


Нум (11/22-12/21)    

Тааламжгүй байх өдөр. Урьд гаргасан алдаа дутагдал болон харьцааны соёлгүй байдлаас шалтгаалсан асуудлууд үүсэх бололтой. Мөнгө санхүүгийн талаар сайтар тунгаагаагүй алхам, үйлдлийг хийж хэрхэвч болохгүй. Толгой өвдөн эрүүл мэнд доройтож мэдэх тул биеэ анхаараарай. Үдшийн цагийг ганцаар өнгөрөөж тайвшран, хийх дуртай зүйлсээрээ хичээллэх нь танд хэрэгтэй байна. Гэр орон, аж ахуйн асуудлуудаа аль болохоор хойшлуулах нь илүү зохимжтой.


Матар (12/22-1/19)   

Эерэг ба сөрөг хандлагатай хүнд өдөр. Төсөл төлөвлөгөөгөө дахин нэг авч үзэх ба тойрон буй хүмүүсийн харилцааг тодотгохыг шаардсан, хувь заяанд гэнэтийн эргэлт гарч болох магадлалтай өдөр. Гадны нөлөө санхүүгийн байдалд тань хүндээр тусаж алдагдал учруулж болзошгүй. Шинэ ажлын чиглэл, салбарт ажил үйлс бүтэмжгүй байна. Адал явдал болон гүжир гүтгэлэгтэй тааралдах магадлал өндөр байна. Гаргасан шийдвэр тань хамгийн муу, хүлээж байгаагүй үр дүнг авчрахыг үгүйсгэхгүй. Үдээс хойш гэр орондоо засвар хийж, ая тухтай байдлаа дээшлүүлэхэд таатай сайн.


Хумх (1/20-2/18)   

Таагүй өдөр. Шударга ёсыг тогтоох эрмэлзэл, болгоомжгүй хэлсэн үг хэллэгээс болоод та тавьсан зорилгодоо хүрч чадахгүй бололтой. Эрүүл мэнддээ сайн анхаар гэж одод танд зөвлөж байна. Ялангуяа хоол тэжээлийн чанарт онцгой анхаарлаа хандуулаарай.


Загас (2/19-3/20)

Таатай өдөр. Шударга ёс, эргэн тойрны ертөнцтэй шүтэлцээ, тэнцвэртэй байдлын өдөр. Ажил хэрэгч өдөр. Та өөрийгөө эзний байр сууринаас амжилттай тодорхойлж чадах боловч санхүүгийн их ашиг олохгүй. Энэ өдөр нь шинэ уулзалтаар дүүрэн байх ба санамсаргүй танилцах нь таны эргэн тойрон дахь хүрээллийг өөрчилнө. Шинэ танилууд гарч ирэх нь таны төсөлийн явцыг хурдасгаж эсвэл шинэ төсөлд оролцох боломжийг олгоно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш