logo
Засаг дарга татвар төлөгчдөд ажлаа тайлагнав

Засаг дарга татвар төлөгчдөд ажлаа тайлагнав

2015/05/19

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс хамтран “Татвар төлөгч танд баярлалаа” уулзалт зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Болормаа, Татварын хэлтсийн дарга Л.Амартайван болон холбогдох хэлтсийн дарга нар, татвар төлөгч 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж иргэд оролцов.

Жил бүрийн тавдугаар сарын хоёрдугаар 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг татвар төлөгчдийн өдрийн хүрээнд дүүргийн Татварын хэлтсээс олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр ийнхүү ажлаа дүгнэн зөвлөгөөн зохион байгууллаа.

Засаг дарга Д.Бадарсан: “... нутгийн захиргааны байгууллагын хувьд татвар төлөгч таны татвараас бүрдсэн, төсвийн хөрөнгийг иргэдийн саналын дагуу хэрэгтэй зүйлд үр дүнтэй зарцуулж, нийгмийн үйлчилгээг хүн бүрт нээлттэй мэдээлж, тэгш хүртээмжтэй хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна” гээд 2014 онд болон энэ онд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан юм.

Дүүргийн хэмжээнд 15 сургууль,цэцэрлэг нэмэгдэж байгаагаас дүүргийн хөрөнгөөр 2 цэцэрлэг барьж, Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмж иж бүрэн шинэчлэснээр эмнэлгийн үйлчилгээний чанар сайжирч, мөн үүсмэл хогийн 23 цэгийг устгасан бол ногоон байгууламж бүхий амралтын талбай, хүүхдийн тоглоом, спортын талбайг 62 байршилд хийжээ.
Мөн зөвлөгөөний үеэр 2014 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарсан байгууллагуудад хүндэт өргөмжлөлийг гардууллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш