logo
Хилийн байгууллагуудын нэмэгдэл цалинг Засгийн газрын нөөцөөс гаргана

Хилийн байгууллагуудын нэмэгдэл цалинг Засгийн газрын нөөцөөс гаргана

2015/05/19

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн орлогын нөхцөл байдлыг харгалзаж, 2015 онд Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтыг долоо хоногийн бүх өдөр мөн нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулахаар энэ оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн.

Хилийн дөрвөн байгууллага болох ИХШХЕГ, ХХЕГ, ГЕГ,МХЕГ нь орон тоогоо нэмэгдүүлэхгүйгээр одоо ажиллаж байгаа албан хаагчдаа Баянхошууны хилийн боомтод бямба, ням гариг, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулж байгаа ч эдгээр байгууллагын 2015 оны батлагдсан төсөвт албан хаагчдад олгох нэмэгдүүлсэн цалингийн төсөв тусгагдаагүй байна. Энэ асуудлыг өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 2015 онд шаардагдах нэмэгдүүлсэн цалин хөлсний зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш