logo
Өнөөдрийн зурхай /2015.05.20/

Өнөөдрийн зурхай /2015.05.20/

2015/05/20

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 2. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, 8 цагаан мэнгэтэй бич өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Ямар нэгэн үйл ажиллагааг хийхэд таагүй өдөр. Өглөөнөөс эхлээд үл ойлголцол ба зөрчилдөөн болохыг үгүйсгэхгүй. Хувь заяа нь дахиад таныг өөрийгөө хэт магтах, тойрон хүрээлэлдээ анхааралтай бус, дүрсхийсэн цочмог ууртай зан чанарыг шалгаж байна. Харилцаанд болгоомжтой ба биеэ барихыг эрхэмлэ. Таны биеэ барих ба ухаалаг байдлаас дараагийн ажлын амжилт шалтгаална.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр тайван бөгөөд хөдөлмөрлөх өдөр. Хэт их ачаалалтай ажилласнаар энгийн нэгэн ажил залхмаар байж болзошгүй. Хэрэв хүнд өдөр байвал сэтгэлээр бүү уна. Түүний оронд таныг хүрээлж буй найз нөхдөдөө анхаарлаа хандуулаарай. Тэднээс та эрч хүч, шинэ зүйлийг олж харах болно. Ажил дээрх асуудлууд аяндаа шийдвэрлэгдэх болохоор амьдралаас аз жаргалтай хором мөч бүхнийг аваарай. Сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгах талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Танд урт удаан хугацааны амралт хэрэгтэй.


Хамтатгах (5/21-6/21)

Гэнэтийн мэдээнд бэлтгэлтэй байх өдөр. Өнөөдөр мэдрэмж ба санаа бодлоо цэгцэлж тэсвэртэй байдалд оруулж тайвшрах, эргэн тойрныхонтойгоо харьцах харилцаагаа тодорхойлох, хувийн амьдралд хэрэггүй холбооноос татгалзах хэрэгтэй. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж мэдэх шинэ танил танилцаж эсвэл гэнэтийн мэдээ сонсоно. Нөхцөл байдал сандарсан ба тодорхой биш байдал нь зөв шийдвэр гаргахад саад болно. Буруу шийдвэр гаргавал амьдралыг чинь орвонгоор нь ч эргүүлж магадгүй. Тиймээс өөрийнхөө шийдвэрт баттай зогс гэж одод зөвлөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таатай өдөр. Өөрийн төлөвлөснөө маш амар хялбараар хийж гүйцэтгэн, цаашдын ажил хэргийн хүрээг өргөтгөх болно. Өнөөдөр эрс шийдэмгий байх хэрэгтэй болох нь. Өөртөө онцгой үүрэг даалгаврыг бий болгох, олон ажлыг нэгэн зэрэг хийх гэж бүү хичээгээрэй. Нөхцөл байдлын гэнэтийн бүрдэл нь хувийн амьдралд тань таагүйгээр тусах болно. Магадгүй танд хандах гэр бүлийнхний хандлага сэтгэл хангалуун бус болж мэднэ. Үүний шалтгаан нь таны зав чөлөөгүй байдал, ойр дотныхондоо хангалттай хэмжээний анхаарал халамж тавихгүй байгаад оршино.


Арслан (7/23-8/22)   

Энергитэй өдөр. Сэтгэл санаа тайван байж, эрч хүчтэй ажиллах өдөр. Аураны нөлөөллөөс үүдэлтэй, сексийн чадамж ихэснэ. Сэтгэл татам байдал тань бусдад нөлөөлж, хувийн болон уран бүтээлийн уулзалтууд үр дүнтэй байна. Бүтээлч сэтгэлгээ тань хамтран ажилладаг хүмүүст нөлөөлж, ажлын үр дүн нэмэгдэж, амжилтад хүрнэ.

 


Охин (8/23-9/22)    

Ачаалалтай, бие лагшин доройтох өдөр. Хүнд бодол, мэдрэмжүүд танд тайвшрах боломжийг олгохгүй. Бачимдах нь таны нэр хүндэд муугаар нөлөөлж, ойр дотныхонтой тань сөргөлдүүлж магадгүй. Хайртай хүндээ санаа тавь. Амжилт олохын тулд танд тэсвэр тэвчээр, амгалан тайван байдал, авхаалж самбаа хэрэгтэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Зөрчилдөөнтэй өдөр. Үдээс өмнө таны ажил үйлс бүтэмжтэй байж, өөрийгөө өндөрт өргөх бололтой. Ажил хэргийн санал хүлээн авч, ашигтайгаар шийдэж чадах юм байна. Таны сэтгэл татам байдал бусдыг байлдан дагуулах болно. Амжилтаа тогтоон барихын тулд жижиг зүйлст анхаарлаа сарниулалгүйгээр зүтгээрэй. Та ер бусын үйлдлүүдээсээ таашаал авч чадах бололтой. Харин худалдаа наймаанд азгүй байна. Үдээс хойш тодорхой шалтгаангүйгээр хэрүүл тэмцэлд татагдан орох магдлалтай. Хүүхдүүд тань тантай хамт байхыг шаардана. Сүүлийн үед тэдэнтэй харилцаж, санал бодол солилцож, паркаар зугаалаагүй удсан байна. Гэр орноосоо хөндийрч байгаагаа мэдрээрэй.


Хилэнц (10/23-11/21)   

Хайр дурлалд таатай өдөр. Танд байгаа мөнгөнөөс илүүтэйгээр төсөөлөл болон бүтээлч чанартаа анхаарлаа хандуулж олон зүйлийг хийж бүтээх боломжтой. Жижиг сажиг эвгүй зүйлс болон таагүй үйлсийг март. Хором бүрийг аз жаргалтайгаар мэдэр. Амьдралд ийм зүйлс тийм ч их байдаггүй шүү дээ. Ихэнх хүмүүс гэгээрсэн мэт санагдана. Мөн өөрийн үнэ цэнтэй чанаруудаа үзүүлэх болно.
 


Нум (11/22-12/21)    

Таны сэтгэлийн тэнхээг шалгах өдөр ирлээ. Эхлүүлсэн ажил тань танаас ихээхэн хүчин чармайлт, оюун ухаан, тэвчээрийг шаардах бололтой. Хүч чадал, тамир тэнхээ тань шавхагдаж байгаа мэт санагдан байдлыг бүр төвөгтэй, түгшүүртэй болгох магадлал өндөр байна. Гэвч бүхнийг хар талаас нь авч үзэн сэтгэлээ чилээсний оронд өөдрөг үзэл, гэрэл гэгээтэй талаас нь харж чадваас ирээдүйд таны өмнө амжилт, ашиг орлогын эх үүсвэрийг нээх болно.


Матар (12/22-1/19)   

Хүлээж байсан үр дүндээ хүрэхгүй байж, хий хоосон найдвар төрүүлж, хамтран ажиллагсад түншүүдтэйгээ хагаралд хүрч, гэр бүл үр хүүхдүүдтэйгээ маргалдаж болзошгүй хүнд өдөр. Биеийн тамир тэнхээ сульдаж, эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Өнөөдөр авсан ялимгүй гэмтэл бэртэл, шарх сорви, өвчин удаан хугацаагаар эдгэхгүй таныг зовоож мэднэ. Толинд харж, үсээ засуулж, хүнд хоол идэхгүй, архи дарсны зүйл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Үдшийг гэр бүлийн цомхон хүрээнд өнгөрөөх хэрэгтэй. Ном унших, хөгжим сонсох нь нэг ёсны амралт болно.


Хумх (1/20-2/18)   

Сансрын энергийг хүлээн авах өдөр. Таны эрхэлсэн ажил үйлст том үсрэлт гарах нь. Романтик адал явдлаас зайлсхий, яагаад гэвэл хожим санаанд оромгүй таагүй үр дагавар авч ирэх бололтой. Үдшийг гэртээ өнгөрөөвөл зохино. Эсрэг тохиолдолд та бэртэх гэмтэх буюу өвчин тусах магадлалтай байна хэмээн сануулжээ.


Загас (2/19-3/20)

Биелэгдээгүй найдлага ба найдваргүй хүлээлтийн өдөр. Шинэ ажил эхлэхэд эсвэл толгой эргүүлсэн ахуйн асуудлуудыг шийдэхэд хамгийн таагүй өдөр. Хувийн алдаа, хамтрагч нарын алдаатай зөвлөгөөнүүд нь удаан хугацаанд үргэлжилнэ. Эрүүл мэндэд таагүй өдөр. Хайр сэтгэлийн дотно харилцаанд жолоогүй тачаал, харгис үйл хөдлөлөөс зайлсхий. Энэ үед хүмүүсийн төвлөрлөөс болгоомжлох, олон нийтийн газар орохоос зайлсхий.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш