logo
“1000 төгрөгний хүч” аянд нэгдэж нэгэн бүсгүйд амьдрал хайрлаарай

“1000 төгрөгний хүч” аянд нэгдэж нэгэн бүсгүйд амьдрал хайрлаарай

2015/05/20

Ай даа, амьдрах юутай сайхан.

Гялбах нарны туяаг мэдрэн, гэр бүлийн элэг бүтэн жаргалаар амьдрах юутай сайхан бэ?

Гэвч алаг эрээн хүний хорвоогийн жамаар хэлж биш хийсч ирэх өвчин шаналал энэ сайхан амьдралыг эгээ л савлуур дээрх нэгэн болгож хувиргах нь юутай харамсалтай.

Ийм л нэгэн харамсал дунд “өнчин тархины хорт хавдар” хэмээх оноштойгоор учраа олохгүй суугаа нэгэн бүсгүйд туслах санаачилгыг “Өглөө.мн” сайтын зүгээс гаргаж байна.

40 гаруйхан насандаа аймшигт хавдрын өвчинтэй шаналж, хугацаа алдвал харах мэлмий, тэр бүү хэл цаашлаад алтан амиа алдах эрсдэл дунд суугаа энэ бүсгүйд туслах “1000 төгрөгний хүч” аяныг өрнүүлж байна.

Нэг жилийн өмнөөс бие нь өвдөж, оношоо тогтоолгох гэж ороогүй эмнэлэг, очоогүй мэргэд байхгүй болжээ. Гэвч 10 хэд хоногийн өмнө “өнчин тархины хорт хавдартай, хугацаа алдалгүй нэн яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гэсэн Солонгос эмнэлгийн шинжилгээний хариуг хүлээж аваад цөхөрч суугаа нэгэн юм.

Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу...


 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш