- Соёлын өвийг хамгаалан хойч үедээ үлдээх нь бидний үүрэг. Харин бид энэ үүргээ хангалтгүй биелүүлж, соёлын өвийг сэргээх нэрийн доор нурааж байна-
YIII Богд хааны төрсөн дүү Г. Лувсанхайдав нь “Чойжин лам” гэдэг нэрээр олонд танигдсан бөгөөд Түвдийн Лхас хотын түшмэл Гончигцэрэнгийн 5 дугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 1874 онд VIII Богд Живзундамба хувилгаанаар тодорсон ахыгаа даган Монгол нутагт гэр бүлийн хамт залагдан ирж байсан юм. Чойжин лам Лувсанхайдав нь сүмийг Манжийн хаанд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд “Хаантан таны түмэн өлзийг бататган шашин төрийн өмнөөс Чойжин бууж, залбирал үйлдэж өдөр бүр ном хурах учир өөрийн хөрөнгөөр сүмийг 1908 онд барьж босгож байсан түүхтэй. Уг сүм нь “Нууц тарнийн сүм” хэмээн сүсэгтэн олны дунд ихэд алдаршсан бөгөөд 50 орчим хурлын лам, 5-н сүм, 3 жасаатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1937 оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд сүмийг хаан битүүмжилж, лам нарыг нь тарааж байсан түүхэн дурсгалт соёлын өв юм.
1939 онд Улсын 1 дүгээр зэргийн хамгаалалтанд авсан бөгөөд тус музей нь 1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажил болон тусгай зөвшөөрөл бүхий гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалттай музей байжээ. Тус музей нь түүхийн тодорхой цаг үед амьдарч байсан шашны нөлөө бүхий том ламын төлөө баригдсан бөгөөд дахин давтагдашгүй шашны урлагийн эх бүтээлүүдийг хадгалж үлдсэн онцлогтой төдийгүй энэ нь тухайн хутагт ламын сүр хүчийг илтгэн олныг бишрүүлсэн утга агуулгатай юм. Тэгтэл энэхүү соёлын өвийг сэргээж байгаа нь энэ гээд хашааг нь нураасан. Чойжон ламын сүмийн хэрмийн сэргээн засварлалаар нэг ч хөх тоосго буцааж хийгээгүй дан улаан тоосгой болгосон дүр зураг харагддаг. Хэрмийн хашааны хаалганы өнгийг нь алдагдуулахгүй өнгөөр будах ёстой. Гэтэл сүм хийдийн өнгө бус энгийн улаан, ногоон будгаар будсан байдаг.
Уг нь сүмийн хашааны шавар нь унасан ч 100 гаруй жилийн настай хөх тоосго зүв зүгээр байсан. Тиймээс наад талаар нь шавардаад өнгөрөхөөр байхад хуучин байсан хөх тоосгонуудыг лоомоор цохиж унаган нураасан байдаг.
Эх сурвалж: dorgio.mn