Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/426 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2015 оны А/207 захирамжаар томилогдсон “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоох тухай” шинжээчийн хэсгийн 2015 оны дөрөвдугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэр, Үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Анархүү цэцэрлэг ХХК-ийн “Анархүү”, Налайх-Од ХХК-ийн “Налайх-Од”, Буман жаалууд цэцэрлэг БСБ-ын “Буман жаалууд”, Буман хүүхдийн өргөө ТББ-ын “Элит хүүхдүүд”, Их хонгор үрс цэцэрлэг ТББ-ын “Их хонгор үрс”, Цовоо жаалууд цэцэрлэг ХХК-ийн “Цовоо жаалууд”, Маргад хотхоны үрс цэцэрлэг ТББ-ын “Маргад хотхоны үрс”, Нарны үрс цэцэрлэг БСБ-ын “Нарны үрс”, Өнгөт ухаан цэцэрлэг ТББ-ын “Өнгөт ухаан”, Хөөрхөн маамуу ХХК-ийн ”Хөөрхөн маамуу”, Жаргалан гурав цэцэрлэг ТББ-ын “Жаргалан-3”, Ирээдүйн гүнтэн цэцэрлэг ТББ-ын “Ирээдүйн гүнтэн”, Их гүрний эрин үе-ирээдүй цэцэрлэг ХХК-ийн “Их гүрний эрин үе-ирээдүй”, Уран жаал цэцэрлэг ТББ-ын “Уран жаал”, Эрдэмт андууд цэцэрлэг ТББ-ын “Эрдэмт андууд”, Бадди баавгай цэцэрлэг ТББ-ын “Бадди баавгай”, Мянган буян цэцэрлэг ТББ-ын “Мянган буян”, Жаргалант-Яргуй цэцэрлэг ТББ-ын “Жаргалант яргуй”, Боролдойн цаг цэцэрлэг БСБ-ын “Боролдойн цаг”, Гэгээн ертөнц цэцэрлэг ТББ-ын “Гэгээн ертөнц”, Шидэт хаант улс цэцэрлэг ТББ-ын “Шидэт хаант улс”, Гарьди тамир цэцэрлэг ТББ-ын “Гарьди тамир”, Мэргэн ухааны булаг цэцэрлэг ХХК-ийн “Мэргэн ухааны булаг”, Гэрэлт-Ундарга нар цэцэрлэг БСБ-ын “Гэрэлт-Ундарга нар” цэцэрлэгүүдэд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олголоо.
Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан цэцэрлэгийг хүчин чадлаар нь бүрэн ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагчдад даалгалаа.
Харин шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгт холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.