Малчидад зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын өдөрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихэснэ.
2015 оны тавдугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын саваар 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон төвийн аймгуудын нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны тавдугаар сарын 22-ноос тавдугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23-25-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.