logo
Өнөөдрийн зурхай /2015.05.22/

Өнөөдрийн зурхай /2015.05.22/

2015/05/22

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 4. Сугар гараг. Өглөгт охин одтой, 6 цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Энэ өдөр нь шинэ үнэнд хүрэх, бүтээлч эрч хүч илрэхэд таатай бөгөөд мөн аялалаар явах, биеийн ачаалал гаргах, үл хөдлөхтэй холбоотой үйл ажиллагаа хийхэд сайн. Хэрвээ өнөөдөр танд шинэ ажил санал болговол зөвшөөр. Дурын ажил ба эхлэлд амжилт ба цэцэглэлтийг одод амлаж байна. Алсдаа чухал харилцаа болон хөгжиж магадгүй шинэ танилтай болох.


Үхэр (4/20-5/20)

Таныг хамгийн аюултай өдрүүдийн нэг хүлээж байна. Өөрийнхөө бүхий л бололцоогоороо хийсэн бүхнээ хамгаал. Ойр тойрны хэн нэгэн таны гараар хийсэн бүхнийг өөрөөр тань нураалгах гээд санаархаж магадгүй. Сүм хийд эсвэл сэтгэл санаа тайвшруулах газар оч. Таныг гомдоосон хэн нэгнийг уучлах мөн усан сан, усан зан үйлийн дунд байх нь өлзийтэй. Орой лааны гэрэлд бай. Үүний тусламжтайгаар маргаашийн өдрийг амгалан тайван өнгөрүүлнэ. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхийг хориглож байна.


Хамтатгах (5/21-6/21)

Сэтгэл ханамжтай байх өдөр. Таны ажил хэрэгч ба хариуцлагатай байдал нь удирдлагын магтаал сайшаалыг хүртэхэд хүргэнэ. Харин шинэ санаа нь орлогын үүсвэр олоход нөлөөлнө. Сэтгэл санааны нисэлт нь таны эрүүл мэндийн байдалд эергээр нөлөөлөх болно. Ойрын хугацаанд хийх аялал тань таныг адал явдалтай учруулна. Төлөвлөгөө гаргаж, хэрхэн зохион байгуулахаа шийдэж, найздаа хамт явах санал тавь. Санхүүгийн байдлаа нягталж үзвэл хөрөнгө оруулагч хайх хэрэг гарч мэдэх юм. Ойр дотны хүнтэйгээ харьцах харьцаа нь намуухан, харилцан сэтгэл ханамжтай байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Ажил хэргийн хамтрагчтай харилцах, суралцах, шинэ ажлыг эхлүүлэхэд таагүй өдөр. Таны эрүүл мэндэд аюул нүүрлэж байгааг од гаригс зааж байна. Хэрвээ та холын аялалд явж байгаа, машин тэрэг барьж байгаа бол зам дээр болгоомжтой байгаарай. Гэмтэл бэртэл авах, машины осолд орж болзошгүй. Хувийн зөн билгээ үл ойшоох, санаа сайтай бол аюултай зүйл болохгүй гэсэн хувь хүний зарчмыг өөрчлөх гэж бүү хичээ. Хэт ховдоглон идэх, архи дарс мэтийн согтууруулах ундаанд шунан дурлах нь аюултай.


Арслан (7/23-8/22)   

Өөртөө анхаарал тавих өдөр. Хэрэв та удирдах албан тушаал хашдаг бол өөрийн гоёл болон өмсч буй хувцасандаа анхаарал хандуулж, хэт дэгжин олны анхаарал татсан хувцаснаас татгалзаарай. Эс тэгвээс таны хувцас тань ажилд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Мөн хэт өөрийнхөөрөө аашлах нь таны үнэлэмийг бууруулна гэдгийг од эрхэс сануулж байна. Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээгээрэй.


Охин (8/23-9/22)    

Хүнд ажлын өдөр таныг хүлээж байна. Материаллаг байдлаа дээшлүүлэхээр хийсэн таны уйгагүй хүнд ажил тань нэмэлт хүч гаргахыг шаардана. Жижиг сажиг зүйлд сатаарч, тайвшралгүй тууштай зүтгэ. Амжилттай дуусгаж чадвал таны эдийн засагт эерэгээр нөлөөлөх тул ажил хэргийн асуудалдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Одоо алдвал ирээдүйд эргэж нөхөж олох нь маш хэцүү байх болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Аюултай, хүнд өдөр. Санхүүгийн байдал алдагдалтай байх нь. Хамтран ажиллагсад, түншүүдтэй харилцах харилцаа урьдчилан таахын аргагүй байна. Өөрийн хийж чадахгүй болон хийхийг хүсээгүй зүйлээсээ болж дарга удирдлагатайгаа зөрчилд орох бололтой. Уур цухал хүрч, тэнцвэрт байдлаас гарч мэдэх юм. Хүрээлэн буй ертөнцөөс сөрөг муу муухайг олж харах мэдрэмж тань өсөн нэмэгдэнэ. Энэ өдөр болж өгвөл хэн нэгэнтэй харилцаж, үл ойлголцлоо тайлахыг тэмүүлэхгүй байвал зохино. Гэрээ хэлэлцээр байгуулж, найр хурим хийж, аялал жуулчлалд явахаас зайлсхий. Хамгийн сайн амралт бол ганцаар зугаалах.


Хилэнц (10/23-11/21)   

Эв найрамдал, зөвшилцлийн өдөр. Хэн нэгэнтэй бүү зөрчилд, өөрийгөө барь, хий хоосон зүйлд сэтгэлээр бүү уна. Эв найрамдалтай байж, биеийн хүчний ажил хийх хэрэгтэй. Үүнд гэр орноо цэвэрлэх байж болно. Хүмүүстэй тогтоох нөхөрлөлийн харилцаа нь сэтгэл татахгүй байж ч болно. Гэхдээ гайхалтай үр дүн гарч ирэх бололтой. Саруул сайхнаар бүгдийг сэтгэж эрүүл мэнддээ анхаарч, сэтгэл санаагаа өөдрөг болго. Хоол хүнс тань их хэмжээний витамин агуулсан байхад анхаар.


Нум (11/22-12/21)    

Гэрээ хэлэлцээр байгуулж аливаа харилцаанд ороход сайн өдөр. Тасалдсан харилцаагаа сэргээж тэднийг уучлан өршөөх бололтой. Санаанд оромгүй сонин санаа төрөх ба түүнийг хэрэгжүүлэхээр аз туршсан эрсдэлтэй алхамыг хийнэ. Энэ нь амжилттай хэрэгжиж ашиг орлогыг авч ирнэ. Амралт, аялал зугаалгыг төлөвлөхөд тааламжтай. Хайртай хүнтэйгээ дотно харьцаатай байх ба та тайван, амгалан, сэтгэл хангалуун, аз жаргалтайгаар энэ өдрийг үдэж чадна.


Матар (12/22-1/19)   

Ажил хэрэг, үйл ажиллагааныхаа чиглэлийг сайжруулан сольж, шинэ дээд түвшинд ахин гарч чадах таатай үе таны амьдралд тохиолдох бололтой. Энэхүү аз завшааныг алдахгүйн тулд бүх хүч чадлаа дайчлан ажиллах хэрэгтэй. Ойр дотны хүмүүс, найз нөхдийн тусламж дэмжлэгт тулгуурлан ажил төрлөө явуулаарай. Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий тэмц, эргэж буцсан бодол санаа нь сайн зүйлд хүргэхгүй. Үдээс хойш гэнэтийн мэдээ хүлээн авах бололтой. Энэ мэдээ нь тооцоолж байгаагүй зардал чирэгдлийг араасаа дагуулах магадлал өндөр байна.


Хумх (1/20-2/18)   

Таны ажил хэрэгч зан, асуудлыг баригдмал бусаар шийдвэрлэдэг арга барил, зөв тооцоо зэрэг нь ажил үйлсийг тань урагшлуулж чадна. Хамт ажилладаг хүмүүсийн харилцаанд анхаарлаа хандуул. Зөрчилдөөн танд ашиггүйгээр дуусах магадлалтай. Биеэ бод, эрүүл мэнддээ анхаар.


Загас (2/19-3/20)

Оддын байрлал урьдын адил таагүй байна. Та нэр хүндтэйгээр давж гарах эсэхийг сорьж хувь заяа нь туршилт явуулж байна. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй, хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт гаргахгүй байхыг одод зөвлөж байна. Алдагдсан, эвдэрсэн зүйлийг буцааж авч болохгүй. Хэрэгцээгүй гэрээ байгуулахгүй байх, чухал шийдвэр гаргахыг хойшлуул. Шинэ танил таны амьдралд муу нөлөө үзүүлнэ. Гадны улсуудтай харьцахдаа итгэлтэй байж болохгүй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш