АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгуулэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн тавдугаар сарын хурлаар хэлэлцуулэв.
“Gilead Sciences”–н бутээсэн Совалди-Собосфовир болон Харвони эмүүд зөвхөн элэгний С вирусийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ ДЭМБ болон АНУ-ын Хунс Эмийн Агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэгдсэн бүтээгдэхүүнүүд юм. Элэгний С вирусийг эмчлэх нэг дэх эм болох Софосбувир нь бусад вирусийн эсрэг интерферон болон рибавирин эмуудтэй хавсран хэрэглэгдэх юм.
Харин ХАРВОНИ эм нь эмчийн хяналтад хепатит С вирусийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэнэ, бусад вирусийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй. Эмчилгээний хугацаа нь өвчний байдлаас шалтгаалан 3-6 сар байна.
Харвони эмийн эмчилгээний үр дун болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд үндсэн судалгаа нь 3 шатлалт эмнэлзуйн судалгааны ур дун 96-99 хувь байсан. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байна.
Хуний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийн буртгэлийн материал нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 22 дугаар зуйлд “Монгол Улсад уйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн туухий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын буртгэлд буртгуулсэн байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 13 дугаар тушаал “Эм, биологийн идэвхт бутээгдэхүүний бүртгэлийн журам”-ын шаардлага хангасан тул ийнхуу улсын эмийн буртгэлд буртгэлээ.
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан хепатитийн С вируст халдварын илрүүлэг, оношлогоо, эмчилгээний зааврын дагуу дээрх эмүүдийг эмчилгээнд хэрэглэгдэх болно.