Малчидад зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын өдөрүүдэд ихэнх нутгаар халж, агаарын хуурайшилт ихэснэ.
2015 оны тавдугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Говь талын нутаг болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны тавдугаар сарын 23-наас тавдугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 23-нд Хөвсгөлийн уулсаар, 24, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 23-25-нд зарим газраар, 26-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.