Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосон.
2015 оны тавдугаар сарын 20-ны өдөр Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсэн өдөр тохиож Аврах тусгай анги уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлж, түүний үр хүүхдүүд С.Равдангийн нэрэмжит шагналыг мөн улумжлал ёсоор Аврах тусгай ангийн Хөгжмийн тусгай бүлгийн аврагч - хөгжимчин, Онцгой байдлын ахлах ахлагч Б.Батаа-д гардууллаа.
Бид бүхэнтэй ямагт холбоотой байж, хамтран ажилладаг С.Равдангийн үр, хүүхэд, ойр дотныхонд чин сэтгэлйин халуун талархал илэрхийлж байна!
Монгол төрийн төлөө, Монгол түмний төлөө амь бие, ажил үйлс бүхий л амьдралаа харамгүй зориулсан үе үеийн эх орончдын гэгээн дурсгал ашид мөнх байж, Монгол түмний үеийн үеийн залуучуудад үлгэр дуурайлал болтугай!