УИХ-ын эрхэм гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан С. Баяр тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-аас жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг олон улсын Энх тайвны өдөрт оролцоод иржээ. Энэ жилийн чуулга уулзалтыг БНХАУ-ын Энх тайван, зэвсэг хураахын төлөө Ард түмний Нийгэмлэгээс “Зүүн Хойд Азийн Энх Тайван ба Хөгжил” гэсэн уриан дор зохион байгуулсан байна.
БНХАУ-ын Шэньен, Дальянь хотуудад болж өнгөрсөн энэхүү чуулга уулзалтад Япон Улсын Ерөнхий сайд асан Томичи Мураяма тэргүүтэй Японы төлөөлөгчид, БНСУ-ын Ерөнхий сайд асан Ли Хон Кү тэргүүтэй Өмнөд Солонгосын төлөөлөгчдөөс гадна БНХАУ, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнуудын төлөөлөгчид өргөнөөр оролцож, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлэн, санал солилцсон юм байна.
УИХ-ын гишүүн С.Баяр тэргүүтэй Монголын төлөөлөгчид олон улсын Энх тайвны өдөрт оролцохын зэрэгцээ БНХАУ-ын Ляонин, Хэйлунцзян мужийн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбартай танилцаж, хоер орны хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Shuum.mn